sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар “Оргил рашаан сувилал" төрийн өмчит хувьцаат компанид хийсэн санхүүгийн шалгалтын тайланг танилцууллаа. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, тус компанин нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ хууль бусаар 20.5 сая төгрөгийн урамшуулал, томилолтын мөнгө олгосон, хуулийн фермтэй хамтран ажиллаж, сар бүр нэг сая төгрөг шилжүүлдэг байсан тендер, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр компанидаа хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авч байсан зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс МХЕГ -ын улсын байцаагчид акт тогтоон, зөрчлөө арилгах албан шаардлагыг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн дарга О.Сэмэрт хүргүүлээд байгаа аж.

Н.Алт

Эх сурвалж: