sonin.mn

Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусийн тархалтын талаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өчигдөр анхаарууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга А.Амбасэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хил дээр хорио тавиагүй учир голомттой улсаас халдвартай хүн манай улсад орж ирэх магадлалтай. Тиймээс гаднаас ирж буй хүмүүст ямар хяналт тавьж байна вэ?

-Өвчлөлт тархсан бүс нутагт хилийн хорио тавиагүй байгаа. Гэсэн хэдий ч манай орон гаднаас ирэх иргэдэд сайн хяналт тавьж байна. "Чингис хаан" олон улсын нисэх буудлын удирдлага болон ажилчид хяналттай ажиллах үүрэг хүлээсэн. Голомттой бүсээс ирсэн Нигерийн хоёр иргэнийг нисэх онгоцны буудлаас буцаасан.

-Уг вирусийн гол тархалт нь юунаас үүдэж байна. Иргэд эбола вирусээр өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Ерөнхийдөө манай зүгээс албан байгууллагад байнга анхааруулга хүргүүлж, зөвлөмж мэдээлэл өгч байна. Энэ өвчин 2-21 хоногийн нууц үедээ бусдад халдварлах нь бага байдаг. Вирус шүлс, цус, үрийн шингэн зэрэг бүхий л шингэн зүйлээр тархаж байна.

Хамгийн гол нь хүртэхүйн замаар дамждаг болохоор их хурдацтай тархаж байгаа юм. Тиймээс хувийн ариун цэврээ л сайн сахих хэрэгтэй. Ард иргэд онцын шаардлагагүй бол вирус тархсан улс руу явахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Г.Хашбаатар

Эх сурвалж: