sonin.mn

АНУ-ын хамгийн ахмад настай буурай фэйсбүүкт бүртгүүлэхийн тулд насаа хасч бичихээс өөр аргагүй болжээ. Учир нь сайтад бүртгүүлэхэд насны дээд хязгаар байхгүй хэрнээ өндөр настай хүн бүртгүүлэх боломжгүй аж.

Саяхан 114 настай Анна Стюарт гэх эмэгтэйд энэ шийдвэр утгагүй санагдсан аж.

Тэрбээр саяхан гар утасны “Verizon" компанийн худалдааны төлөөлөгч Жозeф Рамирeс хэмээх залуутай найз болсноосоо хойш орчин үeийн төхнологийн дэвшлийг шимтэн ашиглах болсон гэнэ. Жозеф Рамирeс өмнө нь буурайн 85 настай хүүд ухаалаг гар утас худалдсан гэнэ.

Анна Стюарт маш хурдан хугацаанд iPad дээрээ Google, Facetime зэрэг программыг эзэмшиж, дэлхий даяар нэг тарсан танилуудтайгаа хэрхэн харилцахыг суралцжээ.

Харин фэйсбүүкт бүртгүүлэх үед нь бэрхшээл гарч, 1900 онд төрсөн байтал оноо сонгох хэсэгт хамгийн эхнийх нь 1905 он гэсэн байж. Эмээ аргагүйн эрхэнд өөрийнхөө насыг 99 гэж бичсэн аж. Үүнийхээ дараа тэрбээр шинэ найэ Рамиресийн тусламжтайгаар Марка Цукөрбергт хандсан захидал бичгийн машин дээр бичихдээ "Би энд байгаа шүү" гэсэн өгүүлбэр оруулжээ

Эх сурвалж: