sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. “Эбола” вирусийн тархалт дэлхийн эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч анхаарууллаа.

Амь насанд хүрэх аюултай энэ вирусийг дарахын тулд шуурхай арга хэмжээ авахыг Жим Ён Ким АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үг хэлэхдээ уриалжээ.

1,4 сая хүнд “Эбола” вирус халдварлаж магадгүй гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх газрын тооцоог иш татан тэрбээр хэлсэн байна.

Хэрвээ энэ вирусийн халдвар бусад улсад үргэлжлэн тархвал хэдэн арван тэрбум доллароор тогтохгүй эдийн засгийн хохирол учирч болзошгүй гэж Дэлхийн банкны тэргүүн анхаарууллаа.

Дэлхийн банкны тооцоолсноор, Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леон, Либери гэсэн гурван улс энэ онд нийтдээ 359 сая долларын эдийн засгийн хохирол амсах төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг