sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын газар нутагт илэрсэн “Эбола”-гийн хохирогч нь 18 хүртэл тооны хүнтэй харилцсан байна гэж АНУ-ын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.

Тэрбээр есдүгээр сарын 20-нд Либериэс Техас муж улсын Даллас хотод ирж, түүнээс хойш дөрөв хоногийн дараа өвдөж эхлээд, энэ долоо хоногийн мягмар гарагт "Эбола" вирустэй болохоо мэджээ.

Ням гарагт түүнийг Даллас хотын эмнэлэгт тусгаарласан байна. Эмнэлэгт хэвтэхээс өмнө, өвчний шинж тэмдэг илэрсэн байх үедээ 12-18 хүнтэй харилцаа холбоотой байсны тав нь хүүхэд байсан гэж Улсын болон эмнэлгийн албаныхан мэдээлжээ.

Эмнэлгийнхэн өвчний шинж тэмдгийг хянаж байна.

Уг залуугийн анх хандсан эмнэлэг түүнд антибиотик өгч явуулсны учир буруутан болжээ. Залуу дөнгөж Баруун Африкаас ирээд буйгаа эмчид хэлсэн боловч мэдээлэл бүрэн хүрээгүйгээс ийм асуудал үүссэн гэж эмнэлгийн албаныхан хэлэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг