sonin.mn

Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг .

Та эрүүл байхыг хүсвэл доод тал нь 30 минут, түүнээс дээш хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг долоо хоногт 3-с доошгүй удаа хийх, эсвэл өдөрт 10000 алхам явган явж хэвшээрэй.

Амьдралын идэвхитэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаагаар өдөрт хэд хэдэн удаа шатаар өгсөх уруудах, шал угаах, гэрээ цэвэрлэх агаар салхинд зугаалах гэх мэт орно.

Дасгал хөдөлгөөнийг дотор нь  эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхитэй дасгал хөдөлгөөн, бие бялдараа хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн, спортын дасгал хөдөлгөөн гэх мэтээр ангилдаг. Дасгал хөдөлгөөний аль ч хэлбэрийг сонгосон дараах 3 н дүрмийг заавал баримтлахыг санаарай.

Үүнд:
-Дасгал хөдөлгөөн доод тал нь 30 минут үргэлжлэх ёстой
-Аажмаар удаан хйих
-Дэндүү их ачаалал авахгүй байх, насандаа тохирсон, зүрхний цохилтын тоог хэтрүүлэхгүй байх хэрэгтэй .

Хөдөлгөөний хомсдол, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлцгээе.

“Алтан цэгцүүхэй” ӨЭМТ