sonin.mn

ФРИТАУН. /ВВС/. Сьерра-Леонд нэг цагийн дотор “Эбола” вирусийн халдвар авсан таван тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тусламж үзүүлэх одоогийн арга хэмжээ хангалтгүй буйг харуулж байна гэж тэргүүлэх буяны байгууллага мэдэгдлээ.

“Save the Children” байгууллагын мэдэгдсэнээр, Баруун Африкийн тус улсад өнгөрсөн долоо хоногт “Эбола”-гийн халдвар авсан 765 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад ердөө 327 ор байгаа аж.

Уг вирус дэлхийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй хурдацтай тархаж байна. Одоогоор, “Эбола”-гаар нас барагсдын тоо 3338 болоод байгаа юм.

Энэ вирусийн тархалтад хамгийн ихээр өртсөн Сьерра-Леон, Либери болон Гвинейд 7178 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг