sonin.mn

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. 9-р сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн.

Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа, цаг агаарын байдал хүндрэхгүй бол энэ сарын 6-нд нээнэ. Харин гүүрийн засварын ажлыг 11-р сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.