sonin.mn

Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодис х­э­рэг­лэдэг, борлуулдаг этгээ­дүүд­тэй шуурхай тэмцэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн сарын 21-22-нд зочид буудалд бөө­нөөрөө хар тамхинд мансуурч байсан 25-31 нас­ны залуусыг барьсан бол 23-нд нь хар тамхи худалдаж байсан 22 настай залуу болон 22-23 насны худалдан авагчдыг нь Нийслэлийн Цаг­даагийн газрын Хар тамхи­тай тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлжээ.

Тодруулбал СБД-т оршин суух 1992 онд төрсөн Т гэгч нь каннабис 84.8 грамм ур­гамал зарж борлуулж байсан бөгөөд худалдан авагч нь 1992 онд төрсөн Г, 1991 онд төрсөн З нар байсан аж. Тэднийг Чингэлтэй дүүргээс баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Сэжигтэн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 191 дүгээр зүйлийн 191.3 заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүнээс худалдан авч хэрэглэсэн гэх Г, З нарт мөн хуулийн 191.2 т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: