sonin.mn

БУДАПЕШТ. /NHK/. Алдарт Моцарт өөрийн гараар бичсэн төгөлдөр хуурын сонатын эх хувийн хэсгийг Унгарын эрдэмтэн олжээ.

Ля мажор, K. 331 төгөлдөр хуурын сонатын дөрвөн хуудсыг энэ жилийн эхээр Будапештын үндэсний номын сангийн тэргүүн Балаш Микүси олсон байна.  Тэдгээр хуудас Унгарын нийслэл Будапештын үндэсний номын санд танигдаагүй хөгжмийн нотны хавтсанд байжээ. Сонатыг 1783 онд зохиосон гэж үзэж байна.

Уг сонатын гуравдугаар хэсэг буюу Турк марш их алдаршсан байдаг юм. Шинжээчид тус нотны жинхэнэ болохыг нотолсон байна.

Нотны эх хувийн ихэнх хэсэг алдагдсан гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн ганц хуудас нь Австрийн Зальцбург хот буюу Моцартын төрсөн газар хадгалагдаж байгаа ажээ.

Эх хувь болон хуулбарыг төгөлдөр хуур тоглохдоо ашиглахад ялгаатай байдаг. Уг нот нь зохиогчийн талаарх судалгаанд тус болно гэж нотыг олсон хүн хэлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг