sonin.mn

“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” сургалтыг нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи-Тэрэлжийн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд xоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Бизнес эрхлэгчдэд “Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013”, аялал жуулчлалын байгууллагуудын тогтвортой хөгжил, бизнесийн төлөв, үйлчилгээний чанар, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүйн талаар хичээл зааж, эмнэлгийн анхан шатны тусламж, галын аюулгүй байдал, гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, зочинд үйлчлэх үйлчилгээний технологи, өглөөний хоолны иж бүрдэл, төрөл, ширээ засалт, ор засалт зэрэг чиглэлээр практик дадлага явуулав.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг