sonin.mn

Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутагт өчигдөр өдрийн 15:36 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэлт иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэг хохирол учраагүй байна.

Мөн өдрийн 06:30 цагт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Тарагт” гэдэг газар 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Одон орон, геофизик судалгааны төвөөс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэлт иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэлээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг