sonin.mn

Олон улсын ахмадын өдөр болон Монголын ахмадын баяртай давхцуулан өндөр настнуудад ээлтэй аяныг ЭМЯ-аас 10 дугаар сар бүхэнд өрнүүлдэг болсон билээ. Энэ жилийн ээлтэй сарын аяныг "Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулж байна.

Манай настнуудын дунд үе мөчнмй өвчин элбэгшсэн тул эмнэлэг, үйлчилгээний газар хүрч эмчлүүлж, эмчид үзүүлж чадахгүй байгаа учир гэрт нь очиж эмнэлгийн үйлчилгээ хийж байгаа юм. Улс орон даяар нэг сарын турш үргэлжлэх энэ үйлчилгээнд ахмадууд талархан баярлаж байна.

Одоогоор 15 аймагт өндөр настны мэргэжилтэн ажиллаж байгаа нь цаашид өргөжүүлэх, өндөр настанд үйлчлэх эмчийн орон тоог нэмэх шаардлагатай болсон гэдгийг ЭМЯ онцоллоо.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг