sonin.mn

XIX-ХХ зууны заагт Монгол оронд 18-20 мянган малтай баячууд 30 гаруй байжээ. Халх даяар алдартай эдгээр баячуудын нэлээд нь язгуур угсаагүй баян малчид байжээ. Үүний зэрэгцээ мянгаас дээш малтай чинээлэг малчид олон байв.

Монгол орон дэлхийн капиталист зах зээлийн хүрээнд татагдан орж, таваар мөнгөний харилцаа хөгжиж байсан нөхцөлд монгол баячууд урьдын адил эдэлхүүний аж ахуйн хүрээнд эргэлдэхээ больж, өөрсдийн улам бүр өсөн нэмэгдэж буй эрх ашгийг хамгаалан, монгол орны эдийн засгийн амьдралд ихээхэн үүрэгтэй болж байв.

Эдгээр баячуудын дотрос монголын “капиталистуудын” өвөг (протобраз) гэж хэлж болох хүмүүс төрж байжээ.

Үүнтэй холбогдуулан хувьсгалын өмнөх монголын нэгэн баяны аж ахуйн тухай зарим баримтыг судлагч, уншигч олонд толилуулъя. Бидний тухайлан авч үзэж байгаа хүн бол халхын тэргүүн баяны нэг, Түшээт хан аймгийн чин ван Ханддоржийн хошууны гавж Сүрэн юм.

Дайчин вангийн Сүрэн баян гэж хэн бэ?

Сүрэн гавж Хиагт, Заяын хүрээ, Хатгал зэрэг хот суурины зах зээлд ойр дөт, хойд талаараа оростой хиллэдэгийнхээ ачаар оросын аж ахуйн дэвшилт нөлөө нэлээд хүчтэй туссан, таваар-мөнгөний харилцаа хөгжсөн нутгийн нэг байлаа. ХIХ-ХХ зууны заагт хошууны төв Вангийн хүрээ орон нутгийн чанартай худалдаа, жин тээврийн чухал зангилаа газар болон хувирчээ.

Дээр дурдсан нөхцөл байдал нь тус хошууны нийт аж ахуйтанд ялангуяа эдийн засгийн хувьд чадал ихтэй, илүүдэл бүтээгдэхүүн элбэгтэй баялаг аж ахуйн хөгжилд зохих нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. 1918 оны тооллогын материалаас үзэхэд, Сүрэн гавьж адуу 2078, үхэр 2599, хонь 14974, тэмээ 18 бүгд 19669 толгой малтай байжээ.

Сүргийнх хавсрага 4 өрхийн хамт 5 өрх,9 эрэгтэй /60-дээш насны 2, 16-60 насны 5, 15-аас доош настай 21 6 эмэгтэй бүгд 15 амтай айл байжээ. Үүнээс үзэхэд, эдний ам бүлгийн нэг хүнд 1311,3 толгой мал ноогддог байжээ. Энэ нь тус хошууны дунджаас 80,9 дахин их юм.  Ийм олон малыг дан өөрийн гэр бүлийн гишүүдын хүчээр маллаж арчлах аргагүй нь тодорхой.

Ер нь Сүрэн гавж шиг малтай баян хүн мал аж ахуйгаа хэрхэн хөтлөн явуулдаг байсан, баян малчид ядуу малчдын хооронд ямар харилцаа тогтож байсан тухай асуудал бол тэр үеийн нийгмийн харилцааны нэг сонирхолтой асуудал мөн.

Архивын баримт болон нутгийн хүмүүсийн дурсамж ярианаас үзэхэд, Сүрэн гавжийн аж ахуйн үйл ажиллагааг дөрвөн чиглэлээр авч үзэх болох мэт байна.

Сүрэн гавжийн аж ахуйн үндэс нь мал аж ахуй байсан нь тодорхой. 1918 оны тооллого болох үед тэр мал сүргийнхээ дөнгөж 12,2 хувь буюу 18 тэмээ, 848 адуу, 271 үхэр, 1268 хонь, бүгд 2405 тол-гой малыг өөрийн хотондоо байлгаж байжээ. Эдгээр малаас гадна бас Сүрэн гавжаас сүм хийдийн жасад өргөсөн 10 адуу, 130 үхэр, 450 хонь, бүгд 590 толгой мал тэдний хотонд байжээ.

Сүрэн гавьжийн хотонд түүний хавсарга өрхөөс гадна нэгд: 3 ам бүлтэй, ганц морь, 8 үхэр, 39 хонь, бүгд 48 толгой малтай Дашнямынх, хоёрт: 1 морь, 1 үхэртэй Жамсрангийнх (энэ хүн ганц бие гэргүй) гуравд: 21 ам бүл, гурван өрхтэй, 6 адуу, 20 үхэр, 184 хонь бүгд 210 толгой мал бүхий Ядамжавынх зэрэг өрх айл буусан байжээ.

Ядамжавынх 6 жасаас 76 үхэр, 241 хонь, бас өөр нэгхүний 8 адууг авч малласан байлаа. Энэ хэдэн өрхийн нэг амд 20-10 толгой маг ноогддог ядуу өрхүүд байсан байна. Эд бол Сүрэн гавьжийн хаяг бараадаг түүний хотон дахь малыг маллан аж төрдөг зарц нар байсан нь илэрхий.

Эцэг эх нь Сүрэн гавжийн малыг маллаж амьдарч байса-зарим хүмүүсийн ярианаас үзэхэд, Сүрэн гавжийнх Түшээт хаи аймгийн чин вангийн хошуу (Одоо гийн Булган аймгийн) Сэлэнгэ мөрний сав нутаг Өргөө булаг, Тал булаг, Баян төгөл, Хужирын гоп, Эрдэнэт хавийн ус бэлчээр жигд сайхан газарт нутагладаг айл байжээ.

Сүрэн гавьжийн хотонд зохион байгуулалт нь нэлээд өвөрмөц байсан аж. Сүрэн гавьжийн том өргөө, ах дүүгийнх нь гэр нэг хот болон буудаг. Энэ хотонд мал гэхээр юм бараг байдаггүй.

Харин түүний ойролцоо саахалт хэртэй зайд сүү сааль, бусад зүйлийг нь бэлтгэдэг айлууд байдаг. Ялангуяа сүү саалийн үед Сүрэн олон зарц нараасаа хэрэгцээт цагаан идээг нь бэлтгэх хүмүүсийг ээлжлэн хаяандаа буулгадаг байжээ.

Сүрэн гавж мал сүргийнхээ дийлэх олонхийг хошууныхаа 150 гаруй айлд тавьж маллуулжээ. Сүрэн гавжийн малыг авч хариулагсадыг сүрэгчид гэдэг байжээ.

Тэднийг өрхийн тэргүүлэгчийнх нь нийгмийн байдлаар ангилбал тайж 3, хаван, залан занги зэрэг жижиг түмшмэл 4, (хавсрага өрхтэй) хиа 8 ( 9 хавсарга өрхтэй), хар албат, хамжлага 50 (20) хавсарга өрхтэй, өрхийн тэргүүлэгч нь лам албат, хамжлага 87 (52 хавсарга өрхтэй), бүгд 152 (хавсарга өрхийн хамт 238) өрх айл байжээ.

Эдгээр өрхийн бүх хүн ам 1120, үүнээс 60-аас дээш насны эрэгтэйчүүд 38, 16-60 насны эрэгтэйчүүд 357, 15-аас доош насны эрэгтэй хүүхэд 160, нийт эмэгтэйчүүд 565 байна. Хамгийн наад хэмжээгээр бодоход, эдгээр хүмүүсийн 60 хувь нь мал аж ахуйн дээр ямар нэг хэмжээгээр бодоход чадвартай байсан гэж үзвэл, Сүрэн гавжийн мал сүргийг маллаж ажилд бараг 700 шахам хүн хамрагдаж байжээ.

Эдгээр 152 өрхийн мал хөрөнгийнх нь байдлаар ангилбал, огт малгүй 2, 1-10 толгой малтай 39, 11-20 толгой малтай 15, 21,30 толгой малтай 10, 31-40 толгой малтай 9, 41-50 толгой 8, 51-100 толгой малтай 26, 101-200 толгой малтай 20, 201-300 толгой малтай 12, 301-400 толгой малтай 4, 501-ээс дээш малтай 7 байна.

Гэвч эдгээр өрхүүдийн малын гол нь бог байсны дээр дийлэнх нь 2-2 хавсарга өрхтэй, ам бүл олонтой зэргийг харгалзан үзвэл, мал хөрөнгөөр ангилсан энэ ангилал нь тэдний эдийн засгийн байдлыг бүрэн харуулж чадахгүй бөгөөд нийтдээ ядуу, дунд чинээний өрхүүд байсан нь харагдаж байна.

Харин 201-829 толгой малтай засгийн хувьд харьцангуй чадалтай гэж хэлж болох 22 өрх Сүрэн гавжийн малыг авч хариулсан нь аж ахуйнхаа зарим дутууг нөхөх, авсан малаа бусдад дам түрүүслэн завсраас нь ашиг хонжоо олох зорилготой байсан байж болох юм. Сүрэнгийн малыг авч хариулсан үлдэх 130 айлын хувьд бол гол нь амь ульжих, чадал мөхөс аж ахуйдаа нэмэр сэлбэг болгох зорилготой байсан гэж хэлэхэд буруудахгүй бизээ.

Сүрэн гавж адуунаас бусад малаа бусдад цөөн цөөнөөр нь таслан тавьж маллуулдаг байжээ. Энэ юуны өмнө малын арчилгаа маллагааг хэвийн байлгахад дөхөмтэйгөөс гадна хэрэв алдаж, осолдоход хүрвэл нөхөн төлүүлэхэд хялбарыг бодолцсон гэж үзэж болно.

Сүрэн гавж ийнхүү малаа маллуулсан хүмүүст ямар шаардлага тавьж байсан, ямар хөлс олгодог байсан тухай албан ёсны баримт энэ хэр олдсонгүй. Харин хүмүүсийн яриагаар бол, малыг авч хариулсан хүмүүс нь хариуцсан малынхаа тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх үүрэгтэй. Ямар ч байсан хороож огг болдоггүй хатуу болзолтой байжээ.

Түүнээс гадна хүлээн авсан малын тоо толгойгоор тодорхой хэмжээхэд хялбарыг бодолцсон гэж үзэж болно. Сүрэн гавж ийнхүү малаа маллуулсан хүмүүст ямар шаардлага тавьж байсан, ямар хөлс олгодог байсан тухай албан ёсны баримт энэ хэр олдсонгүй. Харин хүмүүсийн яриагаар бол, малыг авч хариулсан хүмүүс нь хариуцсан малынхаа тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх үүрэгтэй.

Ямар ч байсан хороож огт болдоггүй хатуу болзолтой байжээ. Түүнээс гадна хүлээн авсан малын тоо толгойгоор тодорхой хэмжээий үйлдэхүүн тушаах үүрэгтэй байжээ. Чухам хэдэн малаас ямар хэмжээний бүтээгдэхүүн тушаадаг байсныг тодорхой мэдэх хүн олдсонгүй. Юу ч болсон хониныхоо ноосны ихэнхийг өөрөө авдаг байжээ.

Үүнээс гадна архи, сүү, цагаан идээг бэлтгүүлж авдаг байжээ. Тэр үед сүм хийдийн малыг авч адуулагсад үхэр тутмаас 15 жин шар тос, 15 хонь тутмаас 1 эсгий хийж тушаадаг байжээ. Сүрэн гавж ч сүрэгчиддээ мөн иймэрхүү болзол тавьдаг байсан боловуу. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар, Сүрэн гавж малынхаа хүчийг нь эдлэх, сүү шимий нь зарим хэсгийг аминдаа хэрэглэхийг зөвшөөрдөг байжээ.

Сүрэн гавж 2-3 жилд нэг удаа гэрийнхээ бүрээсийг шинэчлүүлдэг. Тэгэхдээ, сүрэгчдээсээ эсгий хийх болон гэрийн бүрээс тохируулах, үйл оёхдоо сайн хүмүүсийг ээлжлэн шилэн авч ажиллуулдаг байжээ. Сүрэнгийн өөрийн нь болон ах дүүсийн нь олон гэрийн бүрээсийг шинэчилж өгсөн тэдгээр хүмүүст хуучин бүрээсийг хуваан авахыг зөвшөөрдөг байсан гэнэ.

Сүрэн гавж хэн дээр хэдэн мал байгаа, түүний өсөлт хорогдол ямар байгааг бүртэсэн нарийн данс хөтөлдөг. Тусгай бичээч, нярав нарын хүчээр жилд нэг удаа тогтмол тооллого хийдэг байжээ. Сүрэгчид нь Сүрэн гавжийг маш нүнжигтэй баян, өөрсдийгөө түүний буян хишгээр амьдарч байна гэдэг байжээ.

Үнэндээ бол тэдний ихэнх нь мал хөрөнгөө барж ядуурсан тул Сүрэн гавьжийн малыг хариулахаас өөр амьдрах нөхцөлгүй болсон хүмүүс байв. Ардын засгийн газар 1924 онд орон нутгийн ардчилсан засаг захиргаа сумыг Сүрэн гавжийн сүрэгчдээр үндэс болгон зохиожээ.

Тус сум 1924 онд 150 өрхтэй, 2691 адуутай, 2691 үхэртэй, 15400 хоньтой, 1156 ямаатай байснаас зөвхөн Сүрэнгийн адуу 62,1 хувь, үхэр 62,2 хувь, хонь 77,8 хувь, ямаа 4 хувийг нь тус тус эзэлж байжээ.

Ийнхүү Сүрэнгийн сүрэгч-дийг нэгэн сум болгосон нь түүний нүнжигтэй байснаас болсон хэрэг огт бус, харин ардын засгаас авч хэрэгжүүлж байсан нийгэм, эдийн засгийн хувьсгалт арга хэмжээ гүнзгийрч, ард олныг феодал, баячуудын улс төр, эдийн засгийн дарлал мөлжлөгөөс бүрэн чөлөөлтөл тэдгээр ядуучуудыг аж төрөх нөхцөлөөс нь салгахгүйг бодсон түр зуурын тактикийн шинж чанартай арга байжээ.

Архивын баримтаас үзэхэд, Сүрэн гавжийн сүрэгчдийн 70 гаруй хувь нь сүм хийдийн жасын малыг давхар авч хариулдаг байжээ. 1918 оны тоо бүртгэлээс үзвэл, тэд давхардсан тоогоор 38 жасын 279 адуу, 251 үхэр, 1473 хонь, бүгд 2000 гаруй толгой малыг хариулж байжээ. Зарим нэг хүн 5-9 жасаас мал авч маллаж байв.

Мөн хорь гаруй хүн бусад хүний малыг авч хариулсан байжээ. Ийнхүү олон хүн Сүрэн гавьжийн мал дээр, жас болон бусад хүний малыг авч хариулж байсан нь аж төрөх нөхцлөө бага ч атугай, хөнгөвчлөх, хэрэв ямар нэгэн шалтгаанаар малын эздийн аль нэг нь хариуцаж байсан малы нь буцааж авбал шимий нь хүртэх цөөн ч гэсэн малтай байхыг эрмэлздэг байсантай холбоотой юм.

Сүрэн гавж сүрэгчид, зарц нараасаа өөртөө үнэнч шудрага зүтгэхийг хатуу шаарддаг байжээ. Хэрэв малын нь тоо толгойг дарах, хувьдаа шингээхийг оролдох, өөрсдийн буруугаас болж үхүүлж хороосон малыг нуух зэрэг өчүүхэн ч гэсэн оролдлого илэрвэл Сүрэн гавьж тэднээс өөрийн малыг буцаан авч, бусдад шилжүүлэн өгдөг байжээ.

Энэ нь сүрэгчдийн амьдралд хүнд цохилт болдог байжээ. Үүний зэрэгцээ зарим үнэнээ хэлсэн хүнийг ганц нэг төлөг алж идсэн гэх мэтийг онц хайхралгүй өнгөрөөж, өөртөө үнэнч шудрага хүнийг урамшуулсан дүрийг чадамгай үзүүлж чаддаг байсан нь олны дунд түүний нэрийг ихэд өргөж байжээ.

Гэхдээ тэдний хэрэглэсэн малын оронд ижил хүйсний төл юм уу, бага мал сүрэгтээ заавал тавиулдаг байжээ. Сүрэгчид нь гачигдалт амьдралаасаа болж амь ульжих нөхцөлөө алдчихгүйн тул түүнд үнэнч шударга байхыг ихэд хичээдэг байсан гэнэ. Сүрэн олон жил өөртөө үнэхээр үнэнч ажиллаж, малы нь өсгөж бусад ажилд нь шударга зүтгэж ирсэн зарим сүрэгчид цөөн хэдэн мөл тасдаж өгдөг байсан нь ховорхон боловч олны дунд түүний нэр хүндийг маш их цууриатуулж байжээ.

Үнэндээ энэ нь ядуучуудыг өөртөө татах гэсэн нэгэн овжин арга байжээ. Одоо түүний аж ахуйн үйл ажилгааны өөр нэг чиглэл жин тээврийн тухай авч үзье. Сүрэн гавж өөрийн болон орос хятадын худалчаачдын бараа түүхий эдийг зөөж Нийслэл хүрээ Хиагт, Заяын хүрээ, Хатгал болон заримдаа орос, хятадын наад захын нутаг хүртэл үхэр тэргээр их жин хөдөлгөдөг хүн байжээ.

Нутгийн зарим хүний ярьж байгаагаар тэр баян чадалтайгаа гайхуулж нэг бол дан алаг шараар, эсвэл дан хөх зүсмийн шараар жин тээдэг байсан гэнэ. Үүнээс гадна шаруудаа зун жин тээх, шар өвөл жин тээх мэтээр тарга хүчний байдлыг харгалзан дөрвөн улиралд зохицуулан ээлж тогтоон бүлэглэдэг байжээ.

Нутгийн хүмүүс Сүрэн гавьжийг хэр зэрэг баян тарганыг зүйрлэн ярилцахдаа “Түрүүчийн үхэр тэрэг нь Нийслэл хүрээ орж ирж байхад, сүүлчийн үхэр тэрэг нь Вангийн хүрээнээс гарч байхаар олон шар тэрэг хөдөлгөдөг байсан” хэмээдэг байжээ. Зөвхөн 1917оны Хиагт гаалийн бүрэг бус мэдээгээр үзэхэд, Сүрэн гавьж цагаан сарын 12-нд 167 үхэр тэрэг, 19 тэмээгээр 10-р сарын 15-нд 82 үхэр тэргээр, мөн сарын 21-нд 83 үхэр тэргээр, 11-р сарын 22-нд 60 үхэр тэргээр Вангийн хүрээнээс Хиагт хүртэл орос, хятад худалдаачдын ноос, түүхий эдийг тээжээ.

Эдгээр жингээс сүрэн гавььжийн нэр дээр гааль хураасан боловч үнэндээ тэр өөрөө жин тээсэн хэрэг бус, зөвхөн уг жинг тээхийг хэлэлцэн тохирч шар үхэр, тэргээ гаргаж бусад хүнийг хөлслөн жин тээлгэсэн хэрэг юм. Нэг хүнд дунджаар 15 үхэр тэрэг хөтөлдөг байжээ.

Сүрэнгийн аж ахуйн өөр нэг чиглэл бол тариалан юм. Ер нь чин вангийн хошууныхан тариалангийн ажлыг нэлээд эрхэлэдэг байсан билээ. Сүрэнгийнх Хөх хошуу, Тахилгын адаг, хужиртын гол зэрэг газар ихэээн тариа тарьдаг байжээ. Өөрийнхөө тариа тарьдаг газар дээр хавар үр суулгах, намар хураах цагт зөвхөн ажилласан хоногийн нь хоол хүнсээр нутгийн ядуучуудыг ажилуулдаг байснаас гадна гол нь ойр хавийн чадал мөхөс аж ахуйтанд зүтгэх хүчний мал, тарианы үр зээлдүүлэх замаар их хэмжээний үр тариа олж авдаг байжээ.

Хураасан тариагаа сайн, дунд, муу гэж ангилан сайн, дундыг нь өөрийн хэрэгцээнд хэрэглэх ба хойтонгийн үр болгон нөөцлөөд илүү гарсны нь зарж борлуулдаг байжээ. Мууг нь гурил, чангаамал болгоод сүрэгчид зарц нарынхаа ажлын хөлсөнд олгодог байжээ.

Тэднийх Бурхант, Эрээнт хайлааст, Харлаг, Тариат зэрэг дөрвөн газар тээрэмтэй байсан гэнэ. Гурил чангаамал их хийдэг. Тэдгээр нь тээрэмдэх, шигших, савлах гэх мэт дамжлагатай, нэг ёсны үйлдвэр маягтай байсан аж. Гурил будаагаа Вангийн хүрээ, Хиагт, Нийслэл хүрээний зах дээр аваачиж байжээ.

Түүний үйл ажиллагааны өөр нэг чиглэл бол худалдаа наймаа аж. Чин ван Ханддоржийн хошуу таваар мөнгөний харилцаа нэлээд дэлгэрсэн газар байсныг дээр тэмдэглэсэн билээ.

Сүрэн Бээжин, Хөх хот зэрэг газар жин тээлгэж бараа таваар их авчирдаг байжээ. Түүнтэй холбогдуулан Сүрэн гавьжийн Вангийн хүрээн дээрх хашаа байшингийн тухай хэдэн үг хэлэх нь зүйтэй болов уу. Вангийн хүрээн дээрх тэд-ний хашаа байшин Тамгын толгой гэдэг нэгэн толгойн өвөрт нэгэн том хашаанд байдаг байжээ.

Тэр бас шүтээний тусгай өргөөтэй байсан аж. Гудамжны бусад хашаанд олон агуулах байдаг. Тэдгээр агуулах нь тус бүрдээ няравтай, будаа гурил, бараа, мөнгө гэх мэтээр төрөлжсөн шинжтэй байжээ. Мөнгө нь хурган ембүү, хүйстэй ембүү, тойгон ембүү, чагтан ембүү, дугуй (төгөргөн) мөнгө, гулдмай гэх мэтээр төрөлжүүлэн үхрийн тулманд хийж хадгалдаг байсан гэнэ.

Мөнгөнийх нь байшин өөрийн нь суудаг хашаанд байсан бөгөөд мөнгөө өөрөө гардан барьдаг байжээ. Ойр хавийн нут-гийнхан албан татварын үед Сүрэн гавьжаас мөнгө хүүтэй зээлдэг байжээ. Мөнгө хүүлэл бол түүний аж ахуйн үйл ажиллагааны нэг чухал чиглэл байсан нь дамжиггүй боловч энэ тухай одоогоор тодорхой ярих баримтаар ховор байна.

ХIХ-ХХ зууны заагт фөодлын дарлал мөлжлөгт нухлагдсан монголын баячууд хавчигдмал байдлаа хөнгөвчлөхийн үүднээс нэг ёсондоо феодализмыг эсэргүүцэх нэг арга болгож феодалын хэргэм зэрэг, шашны мяндаг тушаал “худалдан” авч байсаы Богд хаант Монгол улсын үед улам газар авчээ. Ийм баячуудад Балжир гавьж, Бүтэмж гэлэн, Цэнд зайсан нарыг тоолж болох бөгөөд энэхүү Сүрэн хэдийгээр гавьжийн мяндагтай байсан боловч шашны номд төдий л суралцаагүй, харин хөрөнгөөрөө чадал зааж гавьжийн дамжаа баригсадын нэгэн байжээ.

Дээр дудсанаас үзэхэд, ХIХ-ХХ зууны заагт дэлхийн капиталист аж ахуйн нөлөө, аж ахуйн дотоод хөгжлийн дагуу малчин ардууд таваарын харилцаанд татагдан орж, тэдний дунд ангийн ялгарлал хүчтэй болж “нударган маягийн” баян аж ахуй бий болж байжээ.

Нийгмийн хөдөлмөрийн хуваарь эрс тодроогүй, таваар мөнгөний харилцаа туйлдаа хүртэл хөгжөөгүй учир ийм баячуудын аж ахуй нь олон салбартай байжээ. Энэ бол тэдгээр аж ахуйн шилжилтийн шинж чанартай байсныг харуулж байна.

Ийм хүмүүсийн аж ахуй нь феодлын ёстой машид зууралдсан, натураль байдлаас бүрэн ангижраагүй, ихээхэн эрэмдэг зэрэмдэг шинжтэй байсан боловч тэд бол Монголын нийгмийн гүнд үүсч байсан бас нэгэн шинэ хүчний төлөөлөгчид даруй мөн байжээ.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин