sonin.mn

"Инчеон-2014" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт гоц мөргөж шөвгийн 16-д Катарын тамирчин Набан Ахмадтай тулалдаж 3:0-ийн харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болов.

Азийн наадмын хүрэл медалийн төлөө 2013 оны дэлхийн аварга Елеусиновтой хүчээ сорих юм. Өнөөдөр манай эмэгтэй боксчдоос Н.Нандинцэцэг /51 кг/Шри Ланкагийн боксчин Kaluha de Silva-тай тулалдах бол О.Cувд-Эрдэнэ 60 кг Энэтхэгийн тамирчин Devi Sarita-тай хүч сорино. Харин эрэгтэй боксчдоос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ /Ontjunta Tanes/Тайланд, 64 кг-д Б.Чинзориг /Azmi Khir Okyazlan/ Малайзын боксчинтой тус тус тулалдах юм.

Инчеон хотоос Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг