sonin.mn

"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагт Чингисийн талбайд "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мари Стопс олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож, оюутан залууст өртөөчилсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэх ажээ.