sonin.mn

ВАНКУВЕР. /turquoisehill/. “Turquoise Hill Resources” Монгол Улсын Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 10-нд гаргасан татварын тогтоолыг нарийвчлан шалгаж дууссанаа мэдэгдсэн байна.

Уг тогтоолоор татварын хэмжээг 127 саяас 30 сая доллар болгож багасгаснаар, ногдуулсан хүү болон торгуулийг “Оюутолгой” ХХК төлж чадахаар болжээ. Ингэж бууруулсан нь үнэхээр ач холбогдолтой хэдий ч тогтоолын заалтуудыг цаашид тодруулах шаардлагатай.

“Оюутолгой” ХХК цаашид тогтоолд орсон зарим дүгнэлтийн талаар тодруулга хийхээр Монголын татварын албатай хамтарч ажиллах болно. “Turquoise Hill Resources”, "Рио Тинто" маргаантай байгаа хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдэхийн тулд Монголын Засгийн газартай хамтран ажиллана.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг