sonin.mn

“АПУ” хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд “Монголын урлагийн зөвлөл” ТББ-тай хамтран “Хамаг Монгол” наадмыг санаачлан эхний удаад ажилтан, ажиллагсдынхаа дунд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь мартагдаж буй зан үйл, тоглоом наадгай, угсаатны хэл соёлыг дэлгэрүүлэх, соёлоо өвлөн уламжлахын ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулах, цаашид уламжлалт соёл, ёс заншлыг хойч үед өвлүүлэх, сурталчлах чиглэлээр бизнесийн ба олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Наадамд 500 гаруй хүн оролцож баяд, буриад, дархад, дөрвөд, захчин, казах, торгууд, урианхай, халх, хотгойд, хотон угсаатны хэл соёл, ёс заншил зан үйл, язгуур урлагийн олон төрөл зүйлийг тайзны үзүүлбэр хэлбэрээр олон нийтэд нээлттэй сонирхуулах юм. Мөн таван төрөлд шилдгээ тодруулах аж. Наадмыг угсаатны зүйн судлаач, уламжлалт ба язгуур соёл, урлаг судлаачид шүүн явуулах юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг