sonin.mn

Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хот суурин газар, ахуйн халаалт, эрчим хүчний хэрэглээнд байгалийн хийг ашиглах бэлтгэл ажлыг хангах, инженерийн аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор Эрчим хүчний яам болон БНСУ-ын “Корей газ сафети” корпорацтай Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, БНСУ-ын “Корей газ сафети” корпорацийн Ерөнхийлөгч Жун Дай Чун нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурснаар байгалийн хийг ашиглах, түүний инженерийн байгууламж, дэд бүтцийг байгуулахад мөрдөгдөх норм, дүрэм, стандартуудыг аюулгүй ажиллагааны өндөр шаардлагад нийцүүлэн боловсруулан гаргах, цаашид энэ салбарт ажиллах инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, давтан сургах зэрэгт хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.  

“Корей газ сафети” корпорацинь100 хувийн төрийн өмчит компани бөгөөд БНСУ-ын хийн салбарын аюулгүй ажиллагааг хангах хяналт шалгалт хийх, хийн норм стандартыг боловсруулж мөрдүүлэх, сургалт сурталчилгаа хийх, хийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг эрхлэдэг байгууллага юм.

БНСУ нь хийг аюулгүй хэрэглэх орчинг бүрдүүлсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг юм.