sonin.mn

1.Идэвхитэй хөдөлгөөн, алхалт, дасгал нь эрүүл мэндээ хайрладаг хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

2.3охистой, зөв хооллолт нь эрүүл саруул, урт удаан наслахыг эрмэлздэг хүн бүрийн хэрэгжүүлэх дадал мөн.

3.Уур бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.

4.Тамхинаас татгалзаж өөрийгөө болоод бусдыгаа хорт утаагаар хордуулахгүй байх нь өөртөө болоод гэр бүлдээ хайртай хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

5.Архины хэт хэрэглээ, түүний хор хөнөөлөөс сэргийлэх нь эрүүл мэнд, ирээдүйдээ хайртай хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

6.Ундны усны хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хянаж, цэвэр, сайн ус уух нь айл бүрийн өдөр дутмын амьдралд заавал хэвшүүлэх дадал мөн.

7.Гэрийн доторхи болон амьдарч байгаа орчныхоо ариун цэврийг сахих нь айл бүрийн хэвшүүлвэл зохих дадал мөн.

8.Эрүүл үедээ жирэмсэлж, жирэмсэн үедээ эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэх нь айл бүрийн амин чухал дадал мөн.

9.Эрчүүдээ хайрлаж, тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах нь Та бидний амьдралдаа нэн даруй хэвшүүлбэл зохих дадал мөн.

10.Нялхас, бага балчир хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн торниулах мэдлэг, хандлагатай байх нь эцэг, эх бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

11 .Охид, хөвгүүдээ хайрлан халамжилж, тэднийгөөртөө итгэлтэй, бусдын хүчирхийлэл, нөлөөнд автахгүй болгон төлөвшүүлэхэд хүчин чармайлт гаргадаг байх эцэг, эхэд зайлшгүй байх дадал мөн.

12.Сэтгэл хангалуун, чанартай урт наслах нь хүн бүрийн хүсэлд нийцсэн дадал мөн.

13.Өөрийнхөө цусны даралтын хэмжээг мэддэг, цусны даралтаа хянаж чаддаг, ихэдсэн үед нь цаг алдалгүй арга хэмжээ авч сурах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

14.Телевиз, гар утас, компьютер зэрэг хэрэгслийг хэт их хэрэглэснээс үүсэх “Дэлгэцийн донтолт”-оос үр хүүхдээ хамгаалах нь та бидний хойшлуулашгүй хэвшүүлэх дадал мөн.

15.0сол, гэмтлээс сэргийлж, хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг бууруулах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

16.Эрүүл мэндийн мэдээлэл авах, мэдлэгтэй болох, амьдарлын буруу хэвшилээ өөрчлөх хүсэл зоригтой болох, өвчин эмгэг илэрвэл эмнэлэгт эрт хандаж сурах нь хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

17.Эм бол хоол биш. Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.

18.Халдварт өвчнөөс сэр-гийлэх тарилгад хамрагдаж, халдварт өвчнөөр өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах нь Та бидний заавал хэвшүүлэх дадал мөн.

19.Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл эрүүл мэндийн анхны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.

20.Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

21.Иргэн та зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг идэвхигүй хүлээн авагч биш, эрүүл мэндийнхээ төлөө өөрийхөө хийж чадах зүйлийг хийдэг, эрүүл мэндийнхээ төлөө бусдаар хэрэгтэй зүйлийг хийлгэж чаддаг нийгмийн идэвхитэй гишүүн байх нь таны зайлшгүй эзэмших ёстой дадал мөн.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Золзаяа