sonin.mn

ОХУ-ын Засгийн газраас Казахстан, Белорусь зэрэг улсаас иргэд татваргүй архи оруулахдаа нэг хүн таван литрээс илүү согтууруулах ундаа Орос руу авч орохыг хориглох талаар хэлэлцсэн байна.

ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов энэ та­лаар мэдэгдлээ. Тэрбээр “Зас­гийн газраас иргэд хувийн хэрэг­лээндээ Орос руу зөөх согтууруулах ундаа­­ны хэмжээг тодорхой бол­го­хоор ярилцаж байна. Нэг иргэн таван литрээс илүүгүй согтууруулах ундаа оруулах санал тавьсан” гэ­жээ.

Түүнээс гадна засаг захир­гаанаас ак­ци­зийн тэм­­дэггүй архи, сог­туу­руу­лах ундааг жижиг­лэнгийн худалдаагаар худалдахад хяналт тавихаар хэлэлцэж байгаа аж. Харин архи үйлд­вэрлэгч компанийн тө­лөөлөл одоогоор Оросын зах зээлд хууль бус согтууруулах ундаа үйлдвэрлэл 28.3 хувь­тай болсон энэ үед дээрх шийдвэр хэрэгжвэл хууль бус үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: