sonin.mn

Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18 ны шилжих шөнө Налайх дүүрэгт най­зыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тог­тоогдсон байдаг.

Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шүүх ху­рал Хорих 461 дүгээр ангид болж шүүгчдэгч А.Мэнд­баярыг чанга дэг­лэм­тэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарчээ. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна хэмээгээд дахин давж заалдсан юм.

Эх сурвалж: