sonin.mn

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалд зааснаар “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Сүхбаатар аймгийн МСҮТөвийн оюутнуудад халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, “Эрүүл мэндийн довтолгоо”, “Заавал хэвшүүлэх 21 дадал”, БЗДХ, ХДХВ/ДОХ, сүрьеэ, эсэн мэнд амаржихуй, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

Уг сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, сүрьеэгийн төслийн зохицуулагч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран зохион байгууллаа.