sonin.mn

Сүхбаатар аймгийн Халзан суманд “Нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бидний оролцоо” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 01 тоот тогтоолоор “Эх хүүхдийн эрүүл мэнд, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн үйл ажиллагаанд шийдвэр гаргагч болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог идэвхижүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн үзүүлэх сургууль болов.

Тус үйл ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 12-нд д зохион байгууллаа. Нийт 112 хүн оролцсон ба үүнд сум бүрээс ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, ЭМТ-ийн эх баригч бага эмч, Нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нар оролцлоо.