sonin.mn

Эрүүл мэндийн сайдын 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт ”Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгооны арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар харъяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Иргэн бүр эрүүл мэндийн зөв дадлыг амьдралдаа төлөвшүүлцгээе” Эрүүл мэндийн довтолгоо өдөрлөгийн арга хэмжээг 2014 оны 9 сарын 17-ны өдөр аймгийн төвд зохион байгуулж явууллаа.

Энэ өдөр идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үүднээс Мандалговь хотын захирагчийн захирамжаар төвийн авто замын хэсгийн машины хөдөлгөөнийг 1 өдөр хязгаарлаж, авто машингүй өдөр болголоо.

Байгууллагууд аймгийн төвийн 10 цэгт байрлан, цусны даралт, биеийн өндөр, жин, биеийн жингийн индекс, биеийн найрлага тодорхойлох аппаратаар бие дэх өөх, уураг, ус,органик бус давс, булчингийн масс, эзлэх хувь, одоогийн биеийн насыг тодорхойлж, “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагатай иргэн бүр жилд “Урьдчилан сэргийлэх ямар шинжилгээнүүд өгч байх ёстой” зөвлөмжийг айл өрхүүдэд тарааж, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын талаар мэдээлэл, сургалт, зөвөлгөө өгч ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд албан байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагч ажилчид, иргэд хамрагдсан.