sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Нийслэлийн агаарын чанарын албатай хамтран “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Аяны нээлтэй Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтнүүд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд, нийтийн орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд “Өлзий”, “Хас”, Века”, “Дөл”, “Номин”, “Чин” зэрэг зуух болон дулаалгын материал үйлдвэрлэгч 14 компани өөрсдийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулсан.

Мөн шал, таазны халаалт, ханын дулаалгын материал зэрэг дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, шинэ дэвшилтэт технологи бүхийбүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан юм. Дашрамд дурдахад, “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.