sonin.mn

Дэлхий дээр жилд дунджаар 130 сая шинэ иргэн мэндэлж байгаагийн 7.6 сая нь төрөлхийн гаж хөгжилтэй төрж, үүнээс 3.2 сая нярай нас барж, 3.6 сая нярай хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй болж байна. ДЭМБ-ын судалгаагаар: зүрх судасны гажиг 1040835, нуруу нугасны гажиг 323904, Дауны хам шинж 217293, эдгээр эмгэгүүд хамгийн олонтаа тохиолддог байна.

Монгол Улсын Хүн ам. орон сууцны 2010 оны тооллогоор нийт хүн амын 4.1 хувь буюу 108071 хөгжлийн бэрхшээлтзй иргэн байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн 2010 оны байдлаар Монгол Улсад хогжлийн бэрхшээлтэй 30000 шахам хүүхэд байгаагаас 5493 хүүхдийн гэр бүл, асран хамгаалагч нарт cap бүр 52800 төгрөгийн асаргааны тэтгэмж олгож, 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 115000 төгрөгийг cap бүр авч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ялангуяа байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асарсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байх, өрхийн орлого нь хүрэлцэхгүй байх, амьжиргааны түвшин доройтох, ядууралд орох, түүнчлэн насаараа байнгын асаргаатай хүүхдээ асраад тэтгэврийн насанд хүрэхэд тэтгэвэргүй үлдэх эрсдэл үүсч буйг онцгой анхааран хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй нь тогтоогдсон хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг шат дараалан хийсээр иржээ.

Түүнчлэн эдгээр эрх зуйн баримт бичгийн заалтыг хэрэгжүүлэх яавцад гарсан хүндрэл, үр нөлөөг судлан нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг боловсруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адйл эдэлж нийгмийн харилцаанд орох боломжийг шаардлагад нийцүүлэн шинэчилсээр байна.

Энэ шинэчлэлийн хүрээнд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт засах, асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр авах иргэдийн тоог бууруулах боломж байна. Энэ боломжийн нэг нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлж улмаар эрт үед нь оролцох явдал юм.

СЗХҮТ хөгжлийн бэрхшээл судлалыг Монгол Улсад хөгжүүлэх үндсэн чиглэл, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг 0-3 насанд нь илрүүлэх хяналтын хуудсыг шинэчлэх, 0-3 настай хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд зориулсан гарын авлага, хөгжлийн хоцрогдолтой, бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зөвлөмж боловсруулах ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх аргыг анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт хэмээн хувааж үздэг. Үүнээс гуравдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь хөгжлийн бэрхшээлийг эхний үед нь илрүүлэх, үүсэх үр дагаврыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг хэлж буй. Энэ үйл ажиллагаа нь эрт илрүүлэлтийн тест, оролцоо, сэргээн засалт хийх, хүн амд хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, мэдээллийг оновчтой хүргэхэд чиглэгдэж байдаг.

АНУ-д эрт илрүүлэх, эрт оролцох нь тухайн бэрхшээлийн хүндрэлийг багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй болохыг 30 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Илрүүлсний дараа тохирсон эмчилгээ, нийгэм болон хүрээлэн буй орчинд дасан зохицох зохистой боломжийг бүрдүүлж хувь хүн, гэр бүл, нийгэм хамт олонд тулгуурласан арга хэмжээг авч чадвал хөгжлийн бэрхшээл буюу чадвар алдалтыг бууруулж хүүхдийн бие даан, хэвийн амьдрах боломжийг хангаж чаддаг ажээ.

Бид ч мөн бодлого, чиглэлээ оновчтой томъёолж энэ замаар явж чадвал хөгжлийн бэрхшээлийг 30 хувь бууруулах боломж бий гэдэгт итгэлтэй байна. Эрт илрүүлэлт, эрт оролцоонд хүүхдийн нас ихээхэн ач холбогдолтой байдаг.

АНУ, Канад зэрэг эрт үеийн илруүлэлт өндөр хөгжсен оронд эрт үед 0-3 насыг хамруулахаар заажээ. Учир нь 0-3 насанд хүүхдийн тархины 90 хувь нь хөгждөг бөгөөд энэ насанд илрүүлж чадвал оролцооны үр дүн өндөр байдаг. Эрт үеийн оролцоо гэдэг нь: хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх, эрт оролцох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах, гэр бүлд нь туслах гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.

Тиймээс хөгжлийн бэрхшээлийг эрт үеийн илрүүлэлт, оролцоонд: хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тухайн бэрхшээлийн онцлог, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх бодлого, холбогдох журам, заавар, хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтзй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын орон нутгийн салбар нэгжид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, эрт үеийн илрүүлэлтийн арга, аргачлалын хэрэгжилтэнд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах үйл ажиллагаа багтана.

Хүүхдийн эмч нар хүүхдийн хөгжлийн хоцрогдлын дөнгөж 30 орчим хувийг илрүүлдэг бол хяналтын хуудас, үзлэг нь 70 орчим хувийг илрүүлж чаддаг байна. Гэхдээ хэн эрт үед нь илрүүлэх вз? гэдэг нь чухал юм. Бидний ойлгож байгаагаар нэг талаас Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг гол нэгж өрхийн болон сумын эрүүл мэндийн төв нөгөө талаас эцэг, эх, сургуулийн өмнөх насны боловрол олгодог багш нар байх иь оновчтой мэт санагдана.

Өрхийн болон сумын эрүүл мэндийн төв нь хүүхдийг ураг байхаас нь эхлэн төрөх хуртзл нь хянаж, төрсний дараа мөн л эдгээр төвийн эмч, эмнэлгийн ажилчид хянадаг. Нөгеө талаар заавал хийх Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу дөнгөж төрсөн нярай 24 цагийн дотор анхны вакцинаа хийлгэдэг.

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөес сэргийлнэ.

Тиймээс Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэддээ вакцин хийлгэх гэж ирэх үед нь ерх, сумын эрүул мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх хяналтын ерөнхий хуудсыг, хэрэв ямар нэгзн сэжиг илэрвэл бэрхшээл, эмгэгийг нарийвчлан илрүүлзх тестийг бөглөн улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын орон нутгийн салбарт шилжуүлэн хөгжлийн бэрхшээлийг нь нарийвчлан тогтоож дараагийн шатны арга хэмжээг хэрхэн авах, хянах тапаар шийдвэр гаргана.

Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, сэргээн засах, тэдний эцэг, эх, гэр бүлд зөвлөгее өгөх, дэмжин туслах ажлыг аймаг, дүүрэгт байгуулагдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвөөр дамжуулан гүйцэтгэнэ.

Гурав хүртэлх насанд илрэх ихэнх бэрхшээлүүд хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөелдөг боловч хүүхэд төрөхөөс өмнөх, төрөх үе, төрсний дараах үед үүсч болохуйц бэрхшээлийг эрт илрүүлэх нь чухал байдаг. Жишээ нь: тархины саа, тархины даралт, сэтгэцийн хоцрогдол, хөгжлийн ерөнхий хоцрогдол, сонсголын бэрхшээл, харааны бэрхшээл, Дауны хамшинж, түнхний мултрал зэрэг төрөлхийн эмгэгийг эрт илрүүлж эрт оролцох нь чухал юм.

Жирэмсний эхний гурван сартайд хийх шинжилгээ нь хромосомын гажигтай хүүхдийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хэрэв хэт авиан шинжилгээгээр хүзүүний арын тунгалгийн зайн хэмжээг тодруулах боломжгүй бол жирэмсний эхний, хоёр, гурван долоо хоногийн цусанд үзэх үзүүлэлтийг шинжилж дүгнэлт гаргаж болно.

Энэ арга нь Дауны хам шинжийг 85-88 хувьтай илрүүлж чаддаг. Ялангуяа нэгтгэсэн шиижилгээний аргаар Дауны хам шинжийн 94-96 хувийг илрүүлдэг. Үүнээс үзэхэд Дауны хам шинжийг ураг байх үед нь илрүүлэх боломж өндөр байна. Гэхдээ шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал нь жирэмсэлтийг таслан зогсоох уу? эсвэл тээх үү? гэдэгт байгаа юм.

Бид гэр бүлийн гишүүд, эдийн засгийн байдал, ажилгүйдэл гээд олон зүйлийг бодолцоод жирэмсэлтийг таслах нь зүйтэй мэт боловч ингэх нь хүний амьд явах эрхийг үл ойшоон үзсэн байдалд хүргэнэ. Хэдийгээр Дауны хам шинжтэй ураг байв ч хүний үр учраас бусдын адил амьд явах эрхтэй, тиймээс хүн ёсоор төрөх нь зүйд нийцнэ.

Харин төрсний дараа нь Дауны хам шинжтэй хүүхдийг эрт үед нь засч чадвал бусдын адил амьдарч, сурч, ажиллах боломжтой бөгөөд гагцхүү тийм нөхцлийг бүрдүүлэх нь чухал байдаг.

Нөгөө талаар эрт оролцооны чухал бүрэлдхүүн хэсэг нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлээс сэргийлэх, гэр бүл төлевлөлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх абуудал юм. Хөгжлийн бэрхшээл бол айдас биш харин хүний амьдралд тохиолддог үйл үүнийг засч, хөгжүүлж болно.

Бетховенийг дүлий, Эйнштейнийг тоонд муу байсан хэмээн ишлэхээс өмнө Их Юань Улсын монгол хаадын ордны агуу хөгжимчид сохор байсан төдийгүй Далай Чойнхор вангийн Тариатын хүрээний манба дацангийн хамба Лүнриг Дандарыг "өрөөсөн нүдэт" хэмээн доромж үгээр хэлцдэг байсан ч тэрбээр Дорнын анагаах ухааны мэргэдийг бишрүүлсэн 4 боть сонгодог бүтээл туурвиж хойч үедээ үлдээснийг жишээ болгон өгүүлэх байна.

Цаашид нийгэм, соёл, түүх болон улс төрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн талаар судалгаа хийх, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн оролцоход анхаарлаа хандуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөнд тэднийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хүчээ нэгтгэн хамтарч ажиллах нь нэн чухал байна.

Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт, ялангуяа нэн эрт үе буюу 0-1 насанд нь илрүүлж чадвал бэрхшээлийг 30 хувиар бууруулахын зэрэгцээ асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр авах иргэдийн тоо мөнхүү хувиар буурч улмаар хэмнэсэн зардлаа эрт үеийн оролцоонд зарцуулах боломжтой болно.

Академич Шаравын Болд