sonin.mn

"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Энхтамир “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Эрүүл идэвхтэй амьдрал Эрүүл сэтгэцээс эхтэй”, ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер Ц.Намжилмаа “Цусны донорын тухай ойлголт” сэдвээр тус тус оюутнуудад сургалт явуулж зөвлөгөө, мэдээлэл өглөө.