sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Европт нийлүүлэх байгалийн хий болон Украины хийн хэрэглээг багасгавал бид Оросоос үл хамааран өвлийг давах боломжтой гэж Украины Түлш, эрчим хүчний сайд Юрий Продан тус мэдээллийн төвд мэдээлсэн байна.

Бид Европт гаргах байгалийн хийгээ багасгаж, өөрсдийн хэрэглээндээ хэмнэлт хийвэл Оросоос хий авалгүйгээр өвлийг давж чадна хэмээн тэрээр ярьсан байна. Түүний хэлснээр, Украин 16,2 тэрбум шоо метр байгалийн хийг нөөцөлсөн. Өвлийн эхэнд энэ нөөц 17 тэрбум шоо метр давсан байх ёстой гэсэн байна. Бид их хүнд өвөлд бэлтгэж байгаа бөгөөд хийн хэрэглээг хэмнэх арга боловсруулж байна. Энэ ажил өвлийг давах ажлын нэг хэсэг юм гэж сайд хэлсэн байна.

Оросоос Словакт нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ 25 хувиар буурсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг