sonin.mn

АНКАРА. /ITAR-TASS/. Оросын арван жуулчин Туркт зам тээврийн осолд орж, хөнгөн гэмтсэн тухай Анталия дахь Оросын ерөнхий консул Александр Толстопятенко өчигдөр мэдээлсэн байна.

Бельдибийн амралт сувиллын газрын ойролцоо Анталия-Кемер хурдны замд орон нутгийн цагаар 18:00 цагт осол болсон байна. Оросын 22 жуулчыгн суулгасан автобус жолоодлого алдан замаас гарч хажуу талаараа унасан гэж урьдчилсан мэдээнд дурдсан байна. Арван хүн бэртсэний тав нь эмнэлгийн тусламж авсан байна.

"Эмч нар нэг ч хүн хүнд бэртэл аваагүй гэсэн. Нэг залуугийн эгэм нь хугарч, зургаан настай хүүхэд зүсэгдсэн шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Хоёр хүн аль хэдийн эмнэлгээс гарсан" гэж А.Толстопятенко мэдээлжээ.

Ослын шалтгааныг шалгаж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг