Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх ачааны авто машинууд түр зөвшөөрөл авах журмыг шинэчлэн баталсан билээ.
Энэхүү шинэчилсэн журам ирэх даваа гарагаас албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Тус журамд ачааны авто машинд олгох түр зөвшөөрлийг “ТҮЦ” машинаар олгох тухай тусгасан байдаг.
Ачааны машины жолооч нар нийслэлийн нутаг дэвсгэрт зорчихын тулд В, С, СЕ ангиллын түр зөвшөөрөл авах ёстой. Тэгвэл түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгож эхлээд байна. Ингэхдээ ямар ангилалтай ачааны машинаас хамаарч 10-20 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Дашрамд дуулгахад нийслэлд 70 мянга орчим ачааны авто машин бүртгэлтэй байдаг аж.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0