Энэ удаагийн ярилцлагын зочноор зураач, өмгөөлөгч Ч.Энхээг урьж ярилцлаа. Түүнийг ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, мөн нэрт зохиолч, яруу найрагч Ч.Чимид агсны хүү гэдгээр нь уншигчид сайн мэдэх билээ.
-Аавтайгаа хамт байсан үеэс тань яриагаа эхэлье. Танд эцэг хүний хувьд ихэвчлэн юу захиж, сургадаг байв?
-Тиймээ. Би эрх талдаа хүүхэд байлаа. Аав "Миний хэдэн хүүхдээс энэ л намайг залгамжилж явах ганц хүүхэд дээ" гэж ярьдаг байсан. Багаасаа л их сэргэлэн, хэлэмгий уран цэцэн үгтзй хүүхэд байсан болохоор анзаарсан биз. Мөн үр хүүхэд бидэндээ "Зовлонгоо өөрөө үүрч, жаргалаа бусадтай хуваалцаж амьдраарай" гэж сургадаг байлаа.
-Ч.Чимид гуайн бичсэн "Би монгол хүн" гэдэг шүлэг их алдартай. Гэтэл бодит амьдрал дээр Ч.Чимид гуай шүлгэн дээрх шигээ "Аргалын утаа боргилсон малчны гэрт" төрж өсөөгүй гэдэг?
-Аливаа хүнд уугуул суугуул нутаг гэж байдаг даа. Аав бол Улаанбаатар хотын уугуул хүн. Харин суугуул нутаг нь Баянхонгор аймаг.
-Аавдаа шүлэг зохиолоо үзүүлж зэмлэл, магтаал их сонсдог байсан биз?
-Шүлэг зохиол бичиж, үзүүлж байгаагүй дээ. Харин нэг удаа орчуулга хийгээд үзүүлтэл аав "Миний хүү Орос хэлэндээ сайн л юм байна. Даанч чи Монгол хэлээ сайн мэддэгүй юм байна'шүү дээ" гэж билээ. Тэр үед нь би их ундууцаж уурлаж байлаа.
-Таныг хожим нь олон зохиол бичсэнийг мэднэ. Тэр бүгдийгээ эргээд харахад алдаа оноо их биз?
-Тэр үед бичсэн зохиолууд минь сурч, оролдож бичсэн нь олонтоо болохоор алдаа дутагдал байлгүй яах вэ. Гэхдээ би хийсэн бүхэндээ одоо ч сэтгэл хангалуун байдаг. Миний бүтээлүүдээс олны сайн мэдэх "Санаж яваарай" гэдэг кино бий. Хоёр ихэр залуугийн тухай гардаг юм.
Түүний зохиолыг би Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч бичсэн юм. Тухайн үед "Хоёр том зохиолчийн хүүхэд нийлж бичдэг нь ч юу вэ". "Хоёулаа Энхээ нэртэй байдаг нь ч юув дээ" гэх зэрэг яриа өрнөж, тэр үедээ л шуугиан тарьж байсан шүү. \инээв\
-Яагаад Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч кино зохиол бичих болов оо?
-Тухайн үед "Соёл-Эрдэнэ" хамтлагийн залуучуудын хурал болж байлаа. Тэр хурлаар зохиолчид эстрадын дуунд зориулсан шүлэг бичих тухай яриа болж байсан юм. Тэгтэл дуучин Б.Баяр босоод "Чимид зохиолчийн хүү Энхээ их гоё шүлэг бичдэг. Түүний шүлэг яг манай эстрадын дуунд тохирно" гэж ярьсан юм.
Тэгэж хэлэхээр нь би хариуд босоод "Уучлаарай би дууны шүлэг бичдэггүй, Б.Явуухулам гуайн хүү Я.Энхээ шүлэг бичдэг юм" гээд түүнийг заатал хүмүүс ч түүн рүү хачирхан харж, хөгжөөн шуугиан болж билээ.
Тухайн үед хүмүүс Я.Энхээгээс илүү намайг мэддэг байсан юм. Бид хоёр тэндээс гараад ярихгүй юу. "Нээрээ ямар сонин тохиол вэ". "Ер нь хоёулаа нийлж иймэрхүү сэдвээр кино зохиол бичих үү" гээд л санаа нэгдэж байлаа.
-Таныг хилсээр гүтгүүлж шоронд орсон тухай мэдэх юм байна. Тухайн хэрэгт нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гуайг холбоотой гэдэг яриа бий?
-Угаасаа Л.Түдэв гуай л намайг гүтгэчихсэн шүү дээ. Намайг "Үнэн" сонинд ажиллаж байх үед Л.Түдэв гуай "Намын төв хороонд Хятадын тагнуул орчихлоо" хэмээн матаж шоронд оруулсан юм. Шоронд байхдаа би зохиол бүтээлээ хийж л явлаа.
Тухайн үед шүүх намайг гэм буруугүй гэдгийг тогтоож цагаатгасан лдаа. Намайг шоронд ороод гараад ирэхэд найз нөхөд маань зайгаа барьж дүлэгнэх шинжтэй байсан. Тэгээд би заавал найз нөхдөөр яах вэ ганцаараа явъя гэж шийдсэн.
Тэр үед хүмүүс надад хэлдэг байсан. "Чи ч хүндхэн хэрэгтэй холбогдпоо доо" гэх мэт. Би ер нь ямарч хүнд хэцүү зүйл тохиолдсон аль болох сэргэлэн цовоо байхыг хичээдэг зангаараа энэ бүхнийг даван туулсан. Тэглээ гээд их бэрхшээл туулчихсан мэт бардамнаад байх юм алга.
-Таны аав Л.Түдэв гуайтай найз нөхөд байсан шүү дээ. Миний найзын хүүхэд гэж бодоогүй юм байх даа?
-Тиймээ, миний аавтай ойр дотно байсан. Л.Түдэв гуай чинь аавын дараагийн үед гарч ирсэн зохиолч шүү дээ. Аав дээр ирж зохиолоо хянуулж засуулаад явдаг л байсан. Харин яагаад тэгсэний учрыг би одоо болтол олоогүй.
Хүмүүс ярихдаа Л.Түдэв гуайг надаас охиноо харамлаад тэгсэн гэдэг. Зарим нь аавтай чинь хувийн хонзонтой байсан юм гэлцдэг.
Өөрөө надад ярихдаа бол "Нийгмийг аюулаас хамгаалахын А.Жамсранжав гэж хурандаа тэгэж хэл гээд шахалт үзүүлээд байхаар нь би чамайг гүтгэхээс өөр аргагүйд хүрсэн" гэж хэлээд уучлалт гуйсан. Яг юунаас болсоныг би сайн мэддэгүй юм. Тэр үед Д.Урианхай зохиолч бид хоёрыг уулзуулж байлаа.
-Хоёр сарын өмнө зохиолч С.Пүрэв гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа Ч.Чимид маань хээгүй, гүндүүгүй, сайхан монгол эр хүн байсан гэж хэлсэн. Аавын чинь энэ зан чанар таньд өвлөгдөж үлдсэн үү?
-Үгүй. Аав хээгүй гүдэсхэн, нийтэч зантай бол би хямсгар, ихэмсэг бас чоно мэт ганцаардмал хүн. Надтай нийлдэг байсан нөхөд бүгд урвасан. Намайг зовлонтой хүнд хэцүү цагт орхиод явсан хүмүүсииг ямар найз нөхөд гэдэг юм.
Бас ганцаардах үед минь хаяад явсан эхнэрийг ямар эхнэр гэх юм бэ. Тийм болохоор надад аавын нөхөрсөг, нийтэч тэр сайхан зан чанаруудаас нь юу ч үлдээгүй. Одоо найз нөхөд гэхээр урьд цагийн гудамжны хэдэн атаманыг л нэрлэх байх даа.
-Тэгвэл тэр сайхан аавынхаа их нэр хүндийг ямархуу хэмжээнд өргөж явна гэж өөрийгөө дүгнэж байна?
-Би нэг зүйлээр их бахархдаг. Хаана ч явсан Ч.Чимидийн удмынхан архинд орчихож гэнэ, муу явж гэнэ гэх зэргийн юм дуулддаггүй. Аавынхаа нэр төрийг ендөр өргөж яваа гэж боддог.
Одоо миний зурсан зураг, бичсэн зохиол, олон хүнийг өмгөөлж байсан бүхэн минь үүнийг илтгэнэ. Өдий хүртэл хэр баргийн сэхээтэн миний дайтай хийж бүтээж, чадаагүй л байхгүй юу. Амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсен цаг үед хийж бүтээсэн зүйлс минь миний амьдралын жаргалтай үе юм даа.
-Одоогоос хэдэн жилийн өмнө нэг сонин дээр таны "Би Монголын номер нэг өмгөөлөгч" гэсэн утгатай юм ярьсан байдаг. Хүнд бардам зан байх хэрэгтэй гэж үү?
-Би тэгэж хэлээгүй ээ. Энэ худал мэдээлэл байна. Надаас ч илүү өмгөөлөгчид байдаг шүү дээ. Би өмнө нь өөрийгөө Монголын шилдэг хорь гучин өмгөөлөгч дотор багтана гэж боддог байсан минь бол үнэн. Бардам зан бол хүнд байх ёстой л зүйл гэж боддог.
-Тэгвэл та өөрийнхөө ямар зан чанарт жаахан шүүмжлэлтэй хандаг вэ. Өөрийнхеө дотоод хүнтэйгээ их ярьдаг биз. "Ч.Энхээ чи тэгэж болохгүй шүү" гэх мэтээр?
-Би өөрийнхеө ямарч занг шүүмжилдэггүй. Хэвлэл мэдээллээр миний тухай янз бүрийн л юм бичдэг юм. Тэр бүхэн цөм үнэн. Ер нь би өөрөө хүний санаанд тааруулж амьдрах дургүй хүн. Харин өөртэйгөө бол дандаа ярьдаг. Гэхдээ өөртэйгөө ярьдаггүй сэдэв гэж бас байдаг.
-Алдарт зохиолч Ч.Чимидийн хүү Ч.Энхээ, Монголын шилдэг өмгөөлөгчдийн нэг Ч.Энхээ, Ардчилалын анхдагчдын нэг Ч.Энхээ аль нь танд их нэр төрийн хэрэг вэ?
-Ардчилалын анхдагч Ч.Энхээ гэсэн нэр минь илүү үнэ цэнэтэй. XX зуунд болсон гурван том хувьсгалын нэгийг бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ бол хүн бүрт олдоод байдаггүй хувь тавилан. Сонин, телевиз радио гээд л бүх зүйл дээр миний нэр үлдсэн байгаа биз дээ. Насаараа ажиллаад ч түүхэнд үлдэж чадаагүй хүн байна.
Зөвхөн энэ үйлсээрээ би бүх өрөө төлсөн. Улс төрчид, компанийн захирлууд надад насан эцэс болтлоо баярлаж явах ёстой. Тэр бүх хүмүүс миний хүчээр л тэр суудалд гарч ирсэн. Тэдгээр хүмүүс дотор бол намын хорооны зааварлагчийн хэмжээнд байх ёстой хүн ч байгаа.
-Та сүүлийн үед уран зургийн үзэсгэлэнгээ гаргаад завгүй яваа сурагтай. Таны зургийг хүмүүс хэр сонирхдог вэ?
-Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд миний "Нат-1" бие даасан үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэндээ Натюрмортын төрлөөр голчилон туурвисан бүтээлүүдээ тавьсан байгаа.
Миний зургуудийг хүмүүс сонирхож цуглуулдаг л юм. Би зураг зураад арваад жил болж байна. Ямар ч зургийн сургууль тегсөөгүй. Харин манай өвөг эцэг зураг зурдаг, сийлбэр хийдэг гарын уртай хүн байсан.
-Уран зураг таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт нөлөө үзүүлж байна?
-Өмгөөлөгчийн ажил сэтгэл зүрхийг хамгийн их нервтүүлдэг ажил шүү дээ. Миний өмгөөлж байсан хүн гэмт хэргээсээ болж цаазын ял авах болоход би гурав хоног унтаж чаддаггүй. Хэрэгтэнтэйгээ бараг найз нөхөд мэт дотно болчихдог.
Өмгөөлөгчийн ажлаас болоод уран зураг руу орсон. Зургаа зурж байхдаа би хоол ч идэхгүй, цай ч уухгүй байж чаддаг. Уран зураг намайг тайвшруулж, сэтгэлийн хаттай, тэвчээртэй байхад нөлөө үзүулдэг. Үүний хүчинд л амьдралыг даван туулж байна шүү дээ.
-Таны өвөө н.Чойжил комиссар гэж Х.Чойбалсан гуайн туслах байсан хун гэж мэдэх юм байна. Ер нь тэр хүний тухай та хэр мэдэх вэ ?
-Б.Ширэндэв гуайн "Давалгаа", аавын "Магеллан хаагуур гарсан бэ" зэрэг зохиолуудад тодорхой байдаг. Маршалын комиссар байсан цэргийн хүнд зохиолчид их санаа тавьж, хүндэлдэг байсан юм.
Яруу найрагчдын дунд нэг ийм онигоо гарсан байдаг. "Архи уусны дараа шараа хаана тайлах вэ гэвэл Архины заводод н.Пүрэв гуай дээр оч, "Алтай" ресторанд н.Чойжил дээр оч" гэж. Сүүлд өвөө Ресторанд ажилласан л даа. Ерөнхийдеө бол хүмүүсийн шарыг тайлж өгдөг байсныг бодоход их л цайлган сэтгэлтэй хүн байсан юм шиг.
-Одоо та хэнтэйгээ амьдарч байна?
-Эхнэртэйгээ л хамт амьдарч байна даа. Том охин минь тусдаа гарсан.
А.Батнасан
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
… Хүчирхэг хүмүүс өндийн босож агуу үйлсээ хийхийн тулд өмнө нь тэрээр асар хүнд зовлонг туулах хэрэгтэй болдог . Энэ нь улс гүрэнд ч адилхан . Нэгэн хэвийн жигд хөгжлөөр яваа олон улс орон бий. Гэхдээ тэд хэзээ ч толгой улс болдоггүй. Харин зовлонг даван туулж, бэрхшээлийг сөрөн тэмцсэн үедээ ч хорон мууг хийгээгүй зөвт нэгэн заавал ч үгүй Мөнх Тэнгэрээс шагнал хүртдэг. Монголчууд бол хаан үндэстэн . Унахдаа ч хүчтэй унадаг , босохдоо ч хүчтэй босдог. Бид хэзээ ч боол заяатай байгаагүй, байх ч үгүй. Дэлхийн талыг эзлэх нь боол заяатай ард түмний хүч хүрэх ажил биш. … Жигүүртэн шувуу нисэж чадахаа больж газар алгадан суух нь түүний хувьд гамшиг байдаг. Харин бусад араатан, амьтны хувьд энэ нь энгийн нэг л байдаг амьдрал нь учраас тэд зовдоггүй. Үүнийг Xөх тамгат ухаантай чадалтай Mонгол хүмүүс ойлгоно. Харин хужаа хүмүүс , харийнхан хэзээ ч ойлгохгүй. Учир нь Tэнгэрээс бидэнд өгөгдсөн нь тэдэнд байдаггүй. Байдаггүй учраас тэд үгүйсгэдэг . … Тэнгэр заяат гэдэг үгийн утгыг ч тэд ойлгодоггүй. Цаг нь ирж бүх дэлхий Мөнх Тэнгэрийн өмнө чичрэн дагжих үедээ Mонголчууд , Tүүний ард түмэн болохыг ойлгож ухаарах болно. … Гэхдээ тэр үед олонхийнх нь хувьд төгсгөлийн цаг үе нь байх болно. … Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Гайхалтай бичжээ. Надтай адил үзэл бодолтой хүн байна баярлалаа. Бич бас Монголоо урьдынх шигээ хүчирхэг байгаасай гэж боддог. Би Ч.Энхээ ахтай яриа хийсэн юм.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
Тэр ерөөл бат оршиг.Бид хүчирхэг болох өдөр ирнэ.
Чойжилын ЧИМИД ГУАЙН "Магеллан хаагуур явсан бэ" бол үнэхээр тасархай тэр үеийн сэхээтнүүд ,Улаанбаатар хотын тухай нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг даа. Харин Ч.Энхээ-г бол "Сандал" зургаар нь мэдэх юм 90-иэд онд Э.Бат-Үүл тэргүүтэй "40.000"-ийнхан "Ардчилал" энэ тэр гээд тууж явахад дунд нь Ч.Энхээ гуай байсан байх шүү
ч.энхээ малыш нар батүүл элбэгдорж нарт ардчилалын хичээл зааж явсан байх шүү. амжилт хүсье энхээ?
За энэ хэтэрнээ. Ардчилалыг зааж өгөөд байхдаа яахавдээ. Ардчилалын хараацайнуудын дунд бол ашиг хонжоо хайж орон гаран явсан хүн ш дээ. Ер нь бол новшийн гардаа.
Цэдэнбал чинь нэг ч хүүхдээ монгол хэлтэй болгож чадаагүй гж бгаа юм кккккк Оросын нохой бол доо
Ширэндэв, ЦЭДЭНБАЛ ДАРГА, ЛХАМСҮРЭНГИЙН ХҮҮ, МҮГД Л МОНГОЛ ХЭОГҮЙ Ш ДЭЭ МОНГОЛООС ГАДААДАД 20-30 ЖИЛ СУУСАН ЭЛСИН САЙДУУДЫН МӨН Л МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГҮЙ Ш ДЭЭ ТЭГВЭЛ ОРОС ЭЭЖТЭЙ МОНГОЛ ААВТАЙ ХҮНИЙ ХҮҮХЭД БҮГД Л МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГҮЙ ЮМАА
тэнэгүүдээс хол байя гэж бодсон бол буруу биш.Слава нь цэвэр монгол хэлтэй байсан.Чам шиг хүн үүнийг яаж мэдэхэв. Зоригийн төрөлх хэл нь орос, англи, францбайв. Бас германаарсайн, бас монголоор сайн ойлгодог, ярихдаа тааруу байсан. Гэр бүлээр нь хөөж явуулсан орны хэл сурсан сураагй ялгаагүй
TYDEW DUAI CZ BASL HYN MUUTAI HYN UMDAA,ECGEERNI SZYLEG NOMOO YZYYLJ BAIZ UURIINH NI HYYG MATDAG,HOGIIN HYN BAINADAA
Чи гаальд хийж байгаа хэлмэгдүүлэлтээ болиорой Чи мөнх биш шүү
Ээжийнхээ удам угсаанаас болоод хэлмэгдэж дээ хөөрхий дөө. Нагац аав нь Хайлаастад дархан хийдэг цэвэр хятад өвгөн байсан нь яаахын аргагүй үнэн юм.
Энхээ гуайтай танилцаж ярилцах боломж гарч басан юм. Туулсан амьдрал нь яг кино шиг өөрийнхөөрөө амьдардаг ухаалаг юм үзсэн эр хүн байна лээ.
Комент бичсэн хүмүүстээ баярлалаа.Энэ миний 7 дахь ярилцлага юм.
real mongolian
Iimerhuu humuusiin ugiig busdad sonsgoj baih heregtei!
Ch.Enkheeg shuumjlej irsen , bas ovilgogui gar l daa , zaluudaa Martin 8 -aar emegtei ouytan oshigloj UBDSees huugduj MUIS-d orj baisan geh met .Hiisen buteesen yum ch bas biil dee ene hund , buh yumiig n harluulaj bolomgui . Gehdee manai manai mongolchuud Chimid zohiolchin huug Hyatadin tagnuul , hujaagin erliz gej dairna gevel arai l HUN esni gaduur boloh bolov uu ? Ern hunii hiisen buteeseneer dugnej , aldaa onoogin helj , sain saihanig demjij baij MONGOL , bidnii tsuuhuun Mongolchuud ireedui ruu alhaah baih shoo ...
zorig nereer mash gaj hyn bna.
Ч.Энхээг шүүмжлэж ирсэн , бас овилгогуй гар л даа , жаахан атаа жөтөөч занта ( нөгөө белая творческая зависть гэх ) мань эр залуудаа Мартын 8 -аар эмэгтэй оюутан өшиглөж УБДС-ээс хөөгдөж МУИС-д орж байсан гэх мэт .. Хийсэн бутээсэн юм ч бас байгаа л даа энэ хүнд , бух юмыг нь харлуулаж боломгуй . Гэхдээ манай манай зарим мулгуу харанхүй нь шадарууд ч , Хөдөлмөрийн баатар , эрдэмтэй номтой гэх Л.Тудэв гуай шиг хун ч Чойжилийн Чимид зохиолчын хүүг Хятадын тагнуул , хужаагин эрлийз гэж алагчлан шоронд хийж дайрна гэвэл арай л ХУН ёсноос гадуур юм болох болов уу ? ер нь хуний хийсэн бутээсэнээр нь дугнэж , алдаа оноогийн хэлж , сайн сайхан бухнийг нь дэмжиж сарр муугийн хэлж шүүмжлэж засаж байж МОНГОЛ улс , нийгэм , бидний цөөхөөн Монголчууд ирээдүй руу алхаах байх шуу ...
Ч.Энхээг шүүмжлэж ирсэн , бас овилгогуй гар л даа , жаахан атаа жөтөөч зантай ( нөгөө белая творческая зависть гэх ) мань эр залуудаа Мартын 8 -аар эмэгтэй оюутан өшиглөж УБДС-ээс хөөгдөж МУИС-д орж байсан гэх мэт .. Хийсэн бутээсэн юм ч бас байгаа л даа энэ хүнд , бух юмыг нь харлуулаж боломгуй . Гэхдээ манай манай зарим мулгуу харанхүй нь шадарууд ч , Хөдөлмөрийн баатар , эрдэмтэй номтой гэх Л.Тудэв гуай шиг хун ч Чойжилийн Чимид зохиолчын хүүг Хятадын тагнуул , хужаагин эрлийз гэж алагчлан шоронд хийж дайрна гэвэл арай л ХУН ёсноос гадуур юм болох болов уу ? ер нь хуний хийсэн бутээсэнээр нь дугнэж , алдаа оноогийн хэлж , сайн сайхан бухнийг нь дэмжиж саaр муугийн хэлж шүүмжлэж засаж байж МОНГОЛ улс , нийгэм , бидний цөөхөөн Монголчууд ирээдүй руу алхаах байх шуу ...
Tydev guya ch estoi hyn muutaigaas gadna zarchimgyi Dulzen baih shiv Yamar shivshigtei yum Muu hiisen sanaa il garch irehgyi gej bodoj baij dee Uur yu yu hiisen bol Ynen soninii erhlegch nertei zohiolch iim yum hiij baidag Gutarchihlaa NAHYamnii hurandaa bol neg iimerhyy
САйн байцгаана уу? Монголчуудын дийлэнх олонх нь ХҮНИЙГ ТАНЬЖ МЭДДЭГГҮЙ. Яагаад ч юмбэ хийж эрхэлж буй ажил алба төрлөөр нь л хүнийг шинждэг. Тэгтэл, тэрхүү этгээд ХҮНИЙХЭЭ ХУВЬД ХЭН БЭ гэдгийг хийж эрхэлж буй ажил алба нь юуг ч хэлэхгүй, хэлдэггүй. Иймийн учраас ажил албын цаана чухам Хүн нь хэн болохыгоо хав дараад суучихдаг зан Монголчуудын дийлэнхид бий буй байдаг. Түдэв гуай зрхиол номоо бичээд тэр нь олны таашал авдаг нь үнэн ч, чухам өөрийг нь Хүний нь хувьд мэддэг хүмүүс ам тааруутай л байдаг. Энэ нь Түдэв гуайн буруу ч биш л байх харин, хувьгалынх нь төрмөл ааш авир араншин аяг төрх харьцаа гэж байх, тэр нь ч байж болзошгүйгээсээ үүдээд өөрөө ч анзаарч сэхээрэлгүй Хүн болж төлөвшөөгүй насыг барахчуулын нэг ч юм билүү, Түдэв гуай гэж.
Сайн, зохиол
ene enxee chin jaaxan yumtai yum bishuu.
Энэ хүн эрүүл бус. Дэндүү ганцаараа дураараа зожиг учир сэтгэл санааны хувьд асуудал ихтэй. Мэдэх нь мэднэ. Гэхдээ Хятадын эрлийз байна уу юу байх нь бидэнд падгүй. Аав нь агуу хүн. Зөв л явбал болоо ш дээ. Дэлхийд хамгийн хөгийн амиа хичээсэн, нутаг нэгт ахан дүүсээ чадаж явдаг өмхий санаатай улс бол монгол шүү дээ. Жинхэнэ хүн чанаргүй. Би ч бас тэдний нэг.
Ñàíàë íýãòýé áàéíà. Îäîî öàã ¿å èõ ººð÷ëºãäæýý.Òóõàéí ¿åä òàãíóóë áàéñàí ÷ áàéæ áîëíî ë äîî. Òýðèéã îäîî ø¿¿ãýýä ÿàõàâ äýý.
ЭНХЭЭГ одоо нийгэмд алдаршуулах цаг болсон.ядарч яваа ЭНХБАЯР даргын төлөө санаа зовдог л хүн.БАСнэг онцлог түүнд бий настай хүнийг их хүндлэнэ ЭНХЭЭ чи гээд л ганц дуугархад жуумалзаад л гараад явчихна.дараа нь нэг ширээнд сууж хөөрөлдөнө юу ч болоогүй юм шиг.одон медальд өөрийгөө тодорхойлдог тухай надад нэг хөгжилтэй түүх ярьж билээ.одоо ЭНХЭЭД монгол улсын гаьяат хуульч өгөх хэрэгтэй өмгөөлүүлсэн хүмүүс нь ЕРӨНХИЙЛӨГЧИД хандах нь зүйтэй.
АРГАГҮЙЛ АНХДАГЧ МӨНӨӨСӨӨЛ МӨН ГГЛИЙН ТУХАЙ НИЙТЛЭЛ БИЧСЭН НЬ БҮҮР ҮНЭЭН ЭНХЭЭД АМЖИЛТ
Оорийгоо Монголын "элитууд" гээд цээжээ дэлдээд явсан согтуу галзуунь ойлгогдоггуй сонин матарлдаа энэ чинь
Seheeten garal uuseltei, mongoldoo l Tsuuhun hedeer tootsogddog elit family-gn huuhed mun!!!
Худлаа шаагаад байгаарай! Чи муу новш хятадын чөлөөт зохиолчидтой захиагаар харилцаад байгааг чинь Түдэв гуай НАХЯ-д хэлсэн юм байна лээ ш дээ. Хэлэх ч ёстой байсан. НАХЯ чамайг ажлаас чинь гаргасан, шоронд хийсэн байх шүү. Чи их хүнийг битгий доромжил.
Энэ Энхээ гэдэг өмгөөлөгчийг би лав ойлгодоггүй юм. Ярилцлага авсан сэтгүүлчийн ажлыг үнэлж байна л даа. Энхээгийн хариултаас харахад их л биеэ тоосон, бусдыг уландаа гишгэсэн дорой амьтан шиг санагдчихлаа. Гавьяатай хуульч бол биш. Бүх л өмгөөлөгч хүний алдагдсан эрхийг сэргээхийн төлөө, хүний эрхийн төлөө, шударга ёсны төлөө, хүнд хуулийн туслалцаа үзүүлэхийн төлөө ажилладаг. Гэхдээ бүгдээрээ гавьяат хуульч болохгүй нь мэдээж. Байдаг л нэг хуульч. Харин Энхээ бол бусад хуульчдаас ялгаатай нь овоо бүтээлч сэтгэлгээтэй юм. Зарим хүмүүс өөрийгөө ардчиллын алтан хараацай гэх дуртай байдаг. Энхээ ч тэгэх аястай, яг ямар зүйл хийсэн нь мэдэгддэггүй л хүний нэг. Цагаан морин жилийн жагсаалыг тойрон гүйж явсан, шонгийн модны цаанаас шагайж зогссон, сониучирхаж сонжиж явсан хүн болгон өөрийгөө ардчиллын алтан хараацай гэвэл сонин л юм болох байх даа. Элбэгдорж, Бат-Үүл нарт ардчиллын хичээл зааж явсан нь үнэн бол өдийд улс төрийн нилээн том зүтгэлтэн гээд товойж байх байсан юм биш үү. Тэгэхээрээ худлаа үг байх. Эсвэл нөгөө хэд нь тарыг нь таниад өөд нь явуулаагүй юм болов уу. Ер нь тэгээд ярилцлагын хариултаас нь хараад хувь хүний хувьд тийм ч сайн хүн биш байна. Лодонгийн Түдэв гуайг өөрийгөө гүтгэж шоронд явуулсан гэдэг нь ч худал үг байх. Тэр том хүн нэг муу жараахайтай хөөцөлдөхгүй нь ойлгомжтой, тэгээд бас өөрөөс нь очиж уучлалт гуйж гэнэ... Харин аав нь гүндүүгүй сайхан монгол эр байсныг хөгшчүүл ярьдаг. Миний хүү монгол хэлэндээ муу юм гэсэн байна шүү дээ. Нөгөө тэнэг нь бухимдсан гэж байгаа, ухаантай хүүхэд байсан бол би монгол хэлээ сайн сурах хэрэгтэй юм байна шүү гээд нэг зорилт дэвшүүлээд өдийд арай өөр юм хэлээд суух байж.