sonin.mn

Иргэний танхимд долоо хоног бүрийн 3 дахь өдөр “Аймгийн удирдлагууд хариулж байна” цагт аймгийн удирдлагууд 10:00-12:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд энэ өдөр 7045-2222 нээлттэй утсанд СТСХ-ийн дарга Ч.Энхбаяр иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч ажиллав.

Архивын тасаг болон цагдаагийн газарт ажилд оруулж өгөхийг хүссэн өргөдөл ирснийг холбогдох хэлтэст шилжүүлэв.Мөн 7045-2222 нээлттэй утсанд Түргэн сумын цагдаатай холбоотой мэдээлэл, 4-р цэцэрлэг эцэг, эхчүүдээс анги тохижуулах мөнгө авч байгаа, зам хаагдсантай холбогдуулан замын чиглэлийг өөрчилж өгөх хүсэлт, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хуулийн зөвлөгөө авах гэх мэт санал хүсэлт ирснийг бүртгэн авч иргэдэд утсаар хариу мэдээлэл өгч шийдвэрлэлээ.

Ирэх 7 хоногийн ЛХАГВА гаргийн 10.00-12.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ иргэдийн санал, хүсэлтэд хариулт өгч ажиллана.