sonin.mn

НЬЮ-ЙОРК. /NHK/. Дэлхийд эн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаанаа эхлүүлжээ.

Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд тус байгууллагын 69 дэх чуулган өчигдөр эхэлсэн байна. Ерөнхий Ассамблейн шинээр сонгогдсон тэргүүн, Угандагийн Сэм Кутеса болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар чуулганы нээлтэд оролцсон байна. НҮБ-ын гишүүн орнууд урьд нь болж байгаагүй хямрал, үймээн самуунтай байгаа энэ үед нэгдмэл байх ёстой гэж Пан сурвалжлагчдад хэлжээ.

Төлөөлөгчид Украин, Газын зурвасын байдал болон Ирак болон Сирид хүрээгээ тэлж буй "Лалын улс" бүлэглэлийн талаар хэлэлцэхээр цуглажээ.  "Лалын улс"-ын эсрэг олон улсын сүлжээнд дэмжлэг үзүүлэхээр Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зохион байгуулна. Хурлын бас нэг гол сэдэв бол Баруун Африкт тархаад байгаа "Эбола" вирус юм.

Ерөнхий Ассамблей дэлхийн дулаарлыг багасгах арга замыг хэлэлцэхийн сацуу энэ асуудлаар НҮБ-ын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болно. Дэлхийн удирдагчид есдүгээр сарын 24-өөс Ерөнхий Ассамблейд илтгэл тавьж эхлэх бөгөөд мөн өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон Обама нар үг хэлнэ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг