XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ энэ сарын 11-нээс Монголын лам хувраг, сүм хийд, сүсэгтэн олны заллагаар Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Чойжин ламын музейд зочиллоо.
Энэ үеэр тэрбээр шарын шашны их сахиус Дорж Шүгдэнд сэржим өргөн, лам хувраг сүсэгтэн олонд уламжлалт ёс заншил, шашин шүтлэгээ хадгалах, эрдэм боловсрол, эв нэгдлийг хичээх нь эрхэм чухал болох тухай онцлон айлдаж, улс орондоо ихийг хийж бүтээсэн, бусдад тусалсан, зөв сайн хүн байхыг дахин дахин захиж байлаа.
Тэрбээр хэлэхдээ, “Энэ хийдэд Монголын төрийн болон богд нарын их сахиус болох шарын шашны их сахиус Дорж Шүгдэн залаатай байдаг. IV Богд болон VIII Далай лам нар ах дүү бөгөөд Лхалү хэмээх түвдийн эртний сурвалжит удмын хүмүүс юм. Монгол орноо IV Богдоос эхлэн Дорж Шүгдэн сахиусны шүтлэг, тахилга их дэлгэрсэн бөгөөд дараа дараагийн Богд нар болон Монголын олон лам дээдэс энэ сахиусыг шүтэж, ном зохиол туурвиж байсан.
Анх Монголын алдарт эрдэмтэн лам Зава Дамдин энэхүү сахиусны Бэүвүм буюу бүх уншлага, номыг эмхэтгэжээ. Монголын олон хийд дацангийн шүтээн байсан юм. Лхалү удмынхан эртнээс Дорж Шүгдэн сахиусыг шүтдэг бөгөөд миний бие болон урд дүрийн Тижан богдын шавь, өглөгийн эзэн тул бид нэгэн сахиустай, багш шавийн холбоотой хүмүүс билээ.
Одоо цагт хуучны уламжлалт түүх соёл, шашин шүтлэгийн ёс уламжлалыг хэвээр хадгалж байгаа нь аливаа юмсыг шинээр бүтээхээс илүү чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй. Тиймээс эдгээрийг хадгалж буй хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье” гэв.
Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ энэ сарын 11-12-нд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлджээ.
Харин энэ сарын 13, 4-нд Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд нутгийн олны хүсэлтээр залран Гонбу Шалши сахиусны даган соёрхлыг хайрлаж, XIII Далай ламын монгол багш хэмээн алдаршсан Чин Вангийн Шаддүвдандар аграмбын хойд дүрийг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чэнбий Ванчүг буюу Билгүүн, Эрдмийн Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ. XIII Далай ламын багшийн хойд дүрийг ширээнд залах ёслолд XIV Далай ламын Ёнзинбагшийн хойд дүр оролцсон нь нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл биелсэн, билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болжээ.
Мөн Өндөр гэгээний хийд хэмээн алдаршсан Амарбаясгалант хийдэд энэ сарын 14-16-нд морилж, хийдийн лам хуврагууд Богд ринбучэ-д бат оршил буюу мандал өргөжээ.
Тус хийдийн Түнлха буюу IV Богдын номын их сахиус Дорж Шүгдэн бээр хувраг гэлэн Лувсанчойдогийг IV Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их Хүрээний Хамба номун хан Агваанхайдүвийн гуравдугаар дүрийн хувилгаанаар тодруулан айлдсан бөгөөд энэхүү хувилгааныг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чойжи Ванчүг буюу Билгүүн, Номын Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ.
Ийнхүү XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ-ийн айлчлал шашин номын хур буусан үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.
Ж.Болор | Гэрэл зургийг Б.Цэрэнжамц
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нөгөө Далай ламаас урвагч нь уу
… Эх нь булингартай бол адаг нь ч булингартай . ... Монголчуудыг хоосон чанарт сурган , оюун ухааны хувьд үхмэл , харь түвд үгсийг цээжлэх, түүнийгээ тархиндаа үл боловсруулан робот шиг дуржигнуулан , цахим гар утас шиг товчлуурын товшоонд бүгдийг хийдэг , Нүглийн нүдийг гурилаар хуурдаг гэдэг шиг хулгай дээрэм авилгал гээд ямар ч бохир мөнгө Ганданд тушаахад гэм нүглийг цайруулдаг хэмээн шунал нь дэндсэн лам нар сүсэгтэн олныг хуурдаг , нүгэлтэнд гэмшил, бодролд хүргэх боломж олгоно гэж байхгүй, ёс суртахууны хүмүүжил олгохоосоо илүү гэмт үйлдлийг улам бүр өөгшүүлдэг , тухайн улс орныг боолчлох , өөдлөн дэвжих бүх боломжийг хаадаг бохир завааны туйл гэж болохоор орон байшинд байрладаг Марксийн , … Шашин бол хар тамхи лугаа адил хөнөөлтэй , … хэмээн хэлсэнтэй эн дүйцэх манкурт боол лугаа адил мансуурсан сүсэгтэнгүүдтэй чөтгөрийн шашин бол , … Шарын шашин , … мөн. Манж Хятадуудаaс эхлэлтэй хорон бодлогыг өнөөгийн ардчилсан хужаа луйварчид урвагчид үргэлжлүүлэн Шарын шашинаар дамжуулан Монголчуудыг өмнөх харанхуй дорд үе рүү эргэн оруулж , дураараа хууран мэхэлж , боолчилж болно хэмээн санаж , … Шарын шашныг … сурталчилахад ихээхэн идэвхи зүтгэл гаргаж байгаа нь Монголын ирээдүйд маш хортойгоор нөлөөлж байгааг олон түмэн сайн ойлгох цаг болсон. !!! ... Мууг дагавал могойн хорлол , Сайныг дагавал сарны гэрэл гэж Монголчууд маш сайн онож хэлсэн юм шүү. ...
http://sonin.mn/news/politics-economy/31524
үхэж хэвтсэн төвд хэнд хэрэгтэй юм бэ? зайлаад өгөөрэй
manaihanii zarim 1 nohod tvwd lam irenbvvchii lgeed dagad daldagnah um daa tiim ih mundag aihtar id shidtei um bol tvwdiin tusgaar ulsaa baiguulchihgvi yaasan um dee tvwd lam nar chin hujaa nariin baas sheesiig dolooj duhaa tsoortol morgoj bn daa ter ih id shidtei tvwd lam narchin oorsdoo vwdeesee zvgtaad delhiin end tend hudalaa burj hvn haraaj ywdag um bn daa ee chaawaas daa iim umnuudiig mongoliin muhar svsegtengvvd dagaj daldagnah umdaa hiih ajilgvi hvnharaaj alj setgel amardag hvmvvsiig lam gedeg um bishvv
ишшш, манай мүзейд байгаа Шүгдэн туслаж юуны магад гээд мөргөөд ч байгаа юм билүү? Шүгдэнчид бүгд энэ мүзейгээр ордог гэсэн. Хатаамал өвгөний шарил нь дотороо байгаа юм болов уу? Тэр муми туслах уу? Буриадын нөгөө муми Оросын том том дарга нарыг дарга болгоод байдаг ч гэлүү.
Сайхан залуухан лам бн. Монгол Төвдийн найрамдал бат орших болтугай
Ìîíãîëä èéì ÷àäàëòàé õ¿í õîâîð ø¿¿ äýý. Ãàäààä ãýëã¿é Õ¿íèé ñàéíààñ íü ñóðàëöàæ, õ¿÷ ÷àäëàà íýìýãä¿¿ëýõ õýðýãòýé. Ãàíäàí õèéäýýñ øàøíû çºâ áîäëîãî ÷èã ºã÷ áàéãàà áàéëã¿é ãýæ íàéäàæ áàéíà. Õàëèìàãòàé áàéãàà íü ÿìàð ó÷èðòàé þì áîëîî?
чадалтайг нь яаж мэдсэн юм, тэгээд халимагтайг нь яагаад мэддэгүй юм.
Burhanii shashin gej aguu dalai baihad.gants shugden gej jijeg shalbaagiig duviilegdeg ene teneguudiig ee.butehgui odoogiin zarim mongol
ямар хэрэггүй баахан гуншил цолнууд, хэнд ч тус болдоггүй. bla bla bla. бөөн ядаргаа. улам улам олноороо ирээд яршиг удаад, хүний толгой эргүүлээд тэнэгтүүлээд байх юм. Түвд рүүгээ зайлаачээ.
чөтгөр дүрээрээ байна алтан бөгж зүүдэг байдаг лам юм уу ха ха ха
ХIV Далаай багш монголчуудад хандан, Шүгдэн шүтэж болохгүй, миний багшийн нэр барьж яваа АНУ-д амьдрагч нэгэн эрхэмд итгэж болохгүй, тэр хүн Монголоор явж хүмүүсийн тархи толгойг эргүүлж яваа гэнэ гэж саяхан хэлснийг анхаараач ардуудаа. Энэ хүн Далай багшийн хэлсэн тэр хүн мөн байна.
Данзанжамц ламын хэлдэгээр бөөн хуйлраан. Монголчууд сонирхож хошуураад л, тэмтэрч үзэх гээд л. Ямар ч ид шидгүй зүгээр л нэг халтар бол залуу л байна даг. Данзанжамч ч ялгаагүй.
ТӨР ЗАСАГ ТӨВДҮҮД МОНГОЛЧУУДЫН ЯДРУУ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ДАМЖУУЛАН БООЛЧИЛОХООС ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН.
ЧИНГИС ХААН ТАНГАДЫГ ДАЙЛЖ ЯВААД ГЭМТЭЖ ТҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ТЭНГЭРТ ОДСОН, МОНГОЛЧУУД УЛААН ШАР УРСГАЛД ХУВААГДАН ТЭДНИЙ АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ БИЕ БИЕНЭЭ ХЯДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ЭНЭ ШАШИНД ОРЖ БӨӨСГӨӨ ЗАСУУЛСАН ТӨЛӨГ ШИГ БОЛСОН, ОДОО Ч ГЭСЭН МОНГОЛЧУУД ЯГ ДУНДУД ЗУУНЫ ҮЕИЙНХ ШИГЭЭ ДАЛАЙ ЛАМЫН ГЕОПОЛИТИКИЙН ТОГЛОЛТОД ТАТГДААД ОРЧИХСОН ГҮЙЛДЭЖ ЯВАА, МАНАЙ ЭРХ БАРИГЧИД ЭНЭН ШАШИНЫГ АРД ТҮМНИЙ ДАРАНГУЙЛАН ЗАХИРАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОН АШИГЛАЖ БАЙГАА, БҮР ОДОО ДАВРААД ХООЛОО БУЛААЦАЛДДАГ ТӨВДҮҮД ХООРОНДЫН ХАГАРЛАА ДАХИАД МОНГОЛЧУУДЫН ДУНД ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ХЭМЛЭЛДЭЖ БАЙНА. УГ НЬ БУДДА-ЫН СУРГААЛЬ ИД ШИД ГЭЖ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ СУРГАДАГ БИЗ ДЭЭ. ГЭТЭЛ БИДНИЙГ ХҮЧИРХИЙЛЭГЧ ХҮЧИН ЭРХ БАРИГЧИД БИДЭНД ЗААВАЛ ИД ШИДТЭЙ БОЛГОЖ ХАРУУЛАХ ГЭЭД БАЙДАГ. ТӨР ЗАСАГ АРД ТҮМНЭЭ ИЙМ БООЛЧЛОЛООС ХАМГААЛАХ ЦАГ БОЛСООН.
ЧИНГИС ХААН ТАНГАДЫГ ДАЙЛЖ ЯВААД ГЭМТЭЖ ТҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ТЭНГЭРТ ОДСОН, МОНГОЛЧУУД УЛААН ШАР УРСГАЛД ХУВААГДАН ТЭДНИЙ АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ БИЕ БИЕНЭЭ ХЯДАЖ ЯВСАН, ДАРАА НЬ ЭНЭ ШАШИНД ОРЖ НИЙТЭЭРЭЭ БӨӨСГӨӨ ЗАСУУЛСАН ТӨЛӨГ ШИГ БОЛЦГООСОН, ОДОО Ч ГЭСЭН МОНГОЛЧУУД ЯГ ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙНХ ШИГЭЭ ДАЛАЙ ЛАМЫН ГЕОПОЛИТИКИЙН ТОГЛОЛТОД ТАТГДААД ОРЧИХСОН ГҮЙЛДЭЖ ЯВАА, МАНАЙ ЭРХ БАРИГЧИД ЭНЭ ШАШИНЫГ АРД ТҮМНЭЭ ДАРАНГУЙЛАН ЗАХИРАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОН АШИГЛАЖ БАЙГАА, БҮР ОДОО ДАВРААД ХООЛОО БУЛААЦАЛДДАГ ТӨВДҮҮД ХООРОНДЫН ХАГАРЛАА ДАХИАД Л МОНГОЛЧУУДЫН ДУНД ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД ХЭМЛЭЛДЭЖ БАЙНА. УГ НЬ БУДДА-ЫН СУРГААЛЬ ИД ШИД ГЭЖ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ СУРГАДАГ БИЗ ДЭЭ. ГЭТЭЛ БИДНИЙГ ХҮЧИРХИЙЛЭГЧ ХҮЧИН, ЭРХ БАРИГЧИД БИДЭНД ЗААВАЛ ИД ШИДТЭЙ БОЛГОЖ ОЙЛГУУЛАХ ГЭЭД БАЙДАГ. ТӨР ЗАСАГ АРД ТҮМНЭЭ ИЙМ БООЛЧЛОЛООС ХАМГААЛАХ ЦАГ БОЛСООН.
Сайн байгаана уу? Цагийн явдлын улмаас гаднаас орж ирсэн хүний шашны хагаралдаанг Монголчууд бид өөртөө наагаад наах гээд байхы хэрэг юун. Мөн, "ном нь дэндээд" "эрдэм нь багадсан" эдгээр лам нарын нь даган баясаад хуйлралдаад гүйлдэхийн явдал юун. Будда-ын сургаалыг хаш чанд судалж шүүж тунгаасан эрдэмтэй Монгол Лам бий гэдэгт итгэдэг. Тэгж л их "шашин номыг" "байлгах гээд буй юм бол" Биет Сургаал болох Будда-ын сургаалаа судлан таньж мэдэхдээ цаг нар зав чөлөөгөө зарвал яадаг юм болдоо. Дашрамд, Монголчуудынхаа өвлүүлж үлдээсэн, Монгол Бид Өвөлж аваад өөр хоорондоо хэлж ярилцдаг нэгэн үг болох зүйл бий: "Номд ёроолгүй", "Эрдэмд оройгүй" гээд. "Ёроолгүй номд" автаж хэл амаа хурцалж цаг нарыг хий өнгөрөөж байхаар "Оройгүй эрдэмд" шамдаж өөрт ч өрөөлд ч түмэн олондоо ч тусыг хийгээд ачийг үйлдээд явбал яадаг юм болдоо. Эрдэм нь үгүй, эрдэм нь алга буй ном ч тусыг олохоосоо гай болох нь илүүтэй явдал ч бий буй байх.
Ринбүүчиг Далай багш тодруулдаг гэсэн биз дээ. Хэрэв Далай багш Шүгдэн шүтэж болохгүй гэж байсан юм бол тэр ламын дүрийг юу гэж тодруулсан юм бол оо?
naad shugden sahiusnd chini chutgur horogdson geed humuus shutehiig tseerledeg shuudee...
Энэ лам биш, эргүү монголуудыг хуурч тав гурвыг нь салгаж яваа сэргэлэн төвд байхаа.
Huvilgaan todruulah n Burhanii shashnii yos bish Ene n Tovdiin ulamjlal shuu
Halimagtai lam gej hezee baisan yum be. Huuramch lam bna. Mongo oloh gej l yavaj bna. Enenii orond Ajaa gegeendee zalbirbal ur duntei.
Гадныхан шар хараараа талцаа л биз Монголчууд бидэнд ямар пад байх билээ. Тэр тусмаа гадаад лам нарыг дууриаж талцаж байгаа нь инээдтэй явдал да. Шашин итгэл бол хувь этгээдийн дотоод бишрэл Тул гаднаас заагаад юу хиихэв дэ
Гэхдээ энэ хүн чинь Шүгдэнг монголчууд шүтэж байсан. Тийм учраас шүтэхэд буруу зүйл үгүй гэж хэллээшд. Тэхээр яах ёстой юм болдо.
doloon uuliin tsaaguur
ХЭН НЬ ДЭЛХИЙН БУРХНЫ ШАШНЫ ТЭРГҮҮН ЮМ БЭ РОМ ПАП ЛАМЫГ ХРИСТ НАР БҮГД ХҮНДЭЛДЭГ ТЭГЭЭД ХҮМҮҮСЭЭ ЗҮГЭЭР БУРХАНЫ СУРГААЛ НОМ УНШААД ЯВСАН ДЭЭР ТЭР НЬ БУРХАН БОЛГОХ БАЙХ
Номын их сахиус Очрын хүчит Дорж Шүгдэн сахиусыг Богд Хаан Шүтэж Монгол түмний заяа буянг түүнд даатгаж байсан түүхтэй юм шүү. Та нар мэдэх зүйлээ л сайн ярьж бай.