sonin.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн уриалгаар Африкт дэгдээд байгаа эбола вирустай тэмцэхээр 3000 америк цэрэг тус бүст газардаад байна.

Баруун Африкт эболагийн тархалт хурдацтай байгаагаас хяналтаа алдахад ойрхон байгаа юм. Хэрэв эбола вирус олон мянган хүний аминд хүрсээр байвал Африкт жинхэнэ аюулын харанга дэлдэнэ.

Тиймээс Барак Обама америк цэргүүдийг өвчилсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, орон нутагт эмх замбараагүй байдал үүсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр алба хаагчдыг Сьерра Леон, Либер, Конгод байршуулаад байна. Одоогоор эбола вирус 2400 хүний амийг авч оджээ.

Эх сурвалж: