sonin.mn

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 тоот тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг Говьсүмбэр аймагт зохион байгуулахаар 7 дугаар сараас эхлэн “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд: “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний нээлттэй өдөрлөгийг аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулсан. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг арга хэмжээний талаар иргэддээ зориулан сурвалжлага, мэдээллийг бэлтгэн дамжуулж байгаа нь бидний ажилд томоохон дэмжлэг туслалцаа болж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Иргэн бүр заавал хэвшүүлэх 21 дадал” буюу цусны даралтаа хянаж суръя сарын аян өрнүүлж, мэдээлэл, сургалт сурталчилгааг нийт 648 иргэнд хийснээс 412 иргэн өөрийн цусны даралтаа хэмжих арга барил эзэмшлээ. Аяны хүрээнд 28 төрийн болон төрийн бус байгууллагын 168 ажилтан, албан хаагчид хамрагдаж 74 сайн дурын ажилтан бэлтгэжээ.

“Иргэн бүр заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлага номын тараалт аймгийн хэмжээнд 50 хувьтай байна. Аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээнд явцын хяналт, шинжилгээ хийн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.