sonin.mn

Жил бүрийн 9 дүгээр сарын хоёрдахь долоо хоногийн бүтэн сайн өдрийг ” Үндэсний татварын албаны ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн татварын ажилтны өдрөөр хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан ХУД-ийн Татварын хэлтсийн нэр бүхий ажилтнуудад салбарын болон ТЕГ-ийн дээд шагналуудаар шагнаж урамшуулав.

Тухайлбал: Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр: Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Лхагва, Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Ө.Үнэнбат, Сангийн яамны жуух бичгээр: Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Хатантуул, С.Алтансайхан нар,ҮТЕГ-ын жуух бичгээр Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мөнхбаатар нар тус тус шагнагдав. Мөн ТЕГ,НТГ,Дүүргүүдийн татварын албадын хооронд гар бөмбөг, сагсан бөмбөг,шатар, даам, ширээний теннис, биллярдын төрлүүдээр 2 хоногийн турш өрсөлдөж аваргаа тодрууллаа.

ХУД ЗДТГ