sonin.mn

Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай номын баяр 16 дахь удаагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.

Энэхүү номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байна. Тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчилан гарын үсгээ зурж худалдаална. Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулахаар болжээ.

Мөн тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншигдсан болон уншигдаагүй номын үзэсгэлэнгээр танилцуулах юм.

Энэ үеэр ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигчтай уран зохиолын номын чансааг гаргах юм. Үүнээс гадна номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээ болно.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг