sonin.mn

БЕРЛИН. /NHK/. Еврейчүүдийн эсрэг үзэлтнүүд олширч байгааг Германы Канцлер Ангела Меркель буруушаан еврей хүмүүсийн эсрэг үйлдэлтэй тэмцэхээ ням гарагт Берлинд болсон тус улсын еврейчүүдийн томоохон цуглаан дээр хэлсэн байна.

Германд зуун мянга гаруй еврей үндэстэн амьдарч байгааг Меркель сайшаан дурдсан хэдий ч еврейчүүдийн эсрэг үзэлтнүүд болон далд хүчирхийлэл газар авч байгааг онцлон тэмдэглэжээ. Мөн Канцлер еврейчүүдийн эсрэг үзэлтнүүдтэй тэмцэх нь Германы үндэсний болон иргэдийн үүрэг мөн гэв.

Израилиас долдугаар сард Газын зурваст цэргийн ажиллагаа явуулсны улмаас Герман болон Европын бусад улсад еврейчүүд болон Израилийн эсрэг хандлага газар авчээ. Дайн байлдааны үед Германы удирдагчид еврейчүүдийн талаар хатуу байрь суурь баримталдаг байсан, харин өнөөдөр манай оронд еврейчүүдийн эсрэг үзэлтнүүдийн талаар хатуу хуультай болсон гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг