sonin.mn

FormLAB 5 үзэсгэлэн 9 сарын 16-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн  музейд, 23-нд 976 арт галерейд тус тус нээлтээ хийнэ.

Олон улсын музейн цуврал экспедиц үзэсгэлэн болох FormLAB нь 2007 онд АНУ-ын зураач Лес Жоунсын /Les Joynes/ санаачлагаар байгуулагдсан бөгөөд соёлын олон төрөл зүйлийн туршилт бүхий нүүдлийн орон зайн үзэсгэлэнг зохион байгуулдаг болно.

Тэрээр зураач Лес Жоунс, дизайнер Хаген Бетвейзер /Hagen Betzwieser/, Institutfьr ALLGEMEINE Theorie болон We Colonised the Moon компани үүсгэн байгуулагчтай хамтран FormLAB энэхүү төслийг 9-р сарын 16-31н хүртэл Монголд хэрэгжүүлж байгаа төдийгүй Монголын орчин үеийн урлагийн  “Хөх нар” нийгэмлэгийн залуу уран бүтээлчид, Моханик хамтлаг, бүжигчин Энхгэрэл, “Хүн, Байгаль, Хайр, Эрх чөлөө” бүлгэмийн уран бүтээлчидтэй хамтран видео, инстоляц, үйл хөдлөлийн урлагийг /перформанс/ хослуулсан үзүүлнэ.

FormLAB  нь олон улсын музейн цуврал экспедиц үзэсгэлэнгийн зохион байгуулагчид үзэгчид урлагийн эцсийн бүтээлийг харж мэдрэхээсээ илүү хэрхэн бүтэж буй үйл явц нь чухал гэж үздэг байна.

Даяаршиж буй нийгэмд уран бүтээлчид олон улсын соёлын солилцоо, харилцаа холбоо, дэвшилт соёлын харилцааг чухалд үзэн, шинэ, соргог зүйлийг санаачлах, урлагийн  ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах шинэ арга замыг эрэлхийлэх болсон.

FormLAB нь хувьсан өөрчлөгдөж буй урлагийн үйл явцыг танилцуулж, идэвхтэй музейн үзэгчдийг  бий болгохоор ажиллаж байгаа ба энэхүү хамтын ажиллагааны үр дүнд олон улсын урлагийн шинэ урсгалыг олон нийтэд таниулж, олон төрөл чиглэлийн уран бүтээлчид бие биенээсээ суралцах, хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

АНУ-ын Элчин Сайдын Яам