sonin.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ.

Манай улс 1996 онд олон улсын агаарын тээрийн тавдугаар эрхийг авч, Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан. Тэгвэл 18 жилийн дараа агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ авч, Бээжин-Сингапурын чиглэлд нислэг үйлдэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Тавдугаар эрх авахын тулд олон улсын агаарын тээврийн компаниуд өрсөлддөг бөгөөд олон улсын нислэгийн тавдугаар эрх гэдэг нь нэг улсын зорчигчдыг нөгөө улсад дамжуулан тээвэрлэх эрх юм байна.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг