sonin.mn

Энэ намрын уламжлалт "Номын баяр" Чингисийн талбайд энэ сарын 20-ны өдөр болох гэж байна.

Энэ үеэр ховор номын үзэсгэлэн худалдаа, ардын уран зохиолч нарын шилдэг номын дээжис, шинэ номын нээлт, зохиолчдын гарын үсэг, дурсгалын үг бичүүлэх ёслол, ном бүтээлийн хандив өргөх зэрэг ажил өрнөнө.

Мөн хэвлэлийн компаниуд бүтээгдэхүүнээ 5-50 хувь хямдруулан худалдах аж. Өмнөх жилүүдээс өвөрмөц ялгаатай арга хэмжээ нь хамгийн их уншигдсан номын тодруулах ажиллагаа юм. Хэн гэж зохиолчийн ном олон уншигдаж байна вэ гэсэн чансааг тодруулах нь энэ жилийн номын баярын онцлог юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг