sonin.mn

Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ сарын 3-5-ны өдөр “Хөвсгөл түншлэл-2014” үзэсгэлэн худалдааг Мөрөн сумын спортын төв ордонд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаа нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг ойртуулах, түншээ олох, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн мөн орон нутгийнхаа бизнесийн орчин нөхцлийн шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой.

Энэ удаагийн үзэсгэлэнд Улаанбаатар хот, Дархан, Орхон, Төв, Сэлэнгэ зэрэг аймаг, сум орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, компаниуд тэмээний ноосон пальто, ноос ноолуур, арьсан гутал, цүнх, савхи, савхин эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн ургамал, үндэсний хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцоно.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг