sonin.mn

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм. Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж дууссан бөгөөд хэв хашмалын ажил явагдаж байна. Гүүрийн цутгалт 9 дүгээр сарын 13-наас эхэлнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.