Амиа хорлохыг завдагч гал команд хурдан ирсэнгүй гэж гомдол хүртэл гаргадаг аж
Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Д.Отгон таван айлын голомтыг самарчихсан гэхэд болно. Томоор хөдөлдөг бизнесмэн болох гээд ах дүү, хамаатан садныхаа таван байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад алдчихсан.
Эгчдээ итгэн байрныхаа гэрчилгээг өгсөн ах дүү, хамаатан садан нь нэг л өдөр гудамжинд гарсан байдаг. Ингээд Д.Отгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхантай тэмцэх ажилтай болсон. Таван байрыг хямдхан зарлаа, таньдаг хүндээ өгсөн. Одоогийн ханшаар 500 сая төгрөгийн үнэ хүрэх орон сууцнууд гэх мэтээр заргалдсан.
Бараг арван жил шахам заргалдаж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч горьдлого тээсээр яваа юм билээ. Энэ эмэгтэй ах дүү, хамаатан садандаа доромжлуулж, зодуулж хүртэл байсан.
Таван айлын амьдрал сүйд хийснээс нь болоод нөхөр нь хаяж хүүхдүүд нь зугтаагаад явчихсан юм билээ. Д.Отгон хөлсний байранд амьдарч өглөө гараад шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагаар эргэлдэнэ. Түүний өмгөөлөгч нэг их сүрхий гаргалгаа гаргаж горьдлогын гал өрдөнө.
Нэг ч өмгөөлөгч “Та ах дүү хамаатан садныхаа таван байрыг банкны барьцаанд тавьсан нь үнэн. Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлөөгүйн улмаас байрууд чинь хураагдсан. Тэгээд дуудлага худалдаагаар зарагдсан нь үнэн. Танд одоо ямар ч боломж байхгүй” гэж хэлж байсангүй. Тийм боломж гарц байна гэснээс болоод яваад байсан. Хэвлэлд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нөлөөл гэх мэтээр зөвлөсөн байдаг.
Шүүх, цагдаа, хэвлэл мэдээллээр тавхайгаа эргэтэл яваад эцэс сүүлд нь “Өлсгөлөн зарлана, өөрийгөө шатаана” гэж айлгаж эхэлсэн. Хэнийг тэр вэ. Ойр тойрны хүмүүсээ гэхээс илүү төр засаг, хууль хяналтын байгууллагыг дарамталж байгаа юм. Өмгөөлөгч нарын гаргасан янз бүрийн гаргалгаа, сэдлүүд найдвар төрүүлэхийн хэрээр хууль хүчний байгууллагыг зүхэгч болгон хувиргана. Банк бус санхүүгийн байгууллагынхан шүүх, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг худалдаад авчихсан мэтээр бодож эхэлдэг гэнэ.
Д.Отгоныг хөөргөх, найдвар төрүүлэх хөдөлгөөн, холбооны нөхөд ч бий. Тэд эхлээд хохирогч байсан бол сүүлдээ тэмцэгч болчихсон. Тэмцэгчид хохирогч, хохирол зэргээс үүдэн тэмцэгчийн гараагаа эхэлсэн байдаг. “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа л гэхэд гэв гэнэт эх орон газар шороондоо хайртай болоод жагсагч болж хувирсан. Түүнийг ийм дүрд хувирахад есөн тэрбум 247 сая төгрөгийн хохирол ихээхэн түлхэц болсон байх шүү. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвийн хэрэг маргаан аль хэдийнэ дууссан атал хохирогч нь байсан нөхөд тэмцэгч хэмээх шинэ хаягтай болчихсон тууж яваа үзэгдэх юм.
Сүүлийн жилүүд Халдвар судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хоёр байраа залилуулсан гэх Д.Батдэлгэр гэдэг эмэгтэйг сонсох болов. Энэ эмэгтэй Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан. Дараа нь Дээд шүүхийн үүдэнд судсаа ханаж байсан юм. “Яг үнэндээ Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг шиг Д.Батдэлгэрийн буруу гэж бий.
Хадгаламж зээлийн хоршоонд хоёр байраа барьцаанд тавиад алдах дөхөхдөө Д.Нямхүүгийн хамаатан Ц.Алимаа гэдэгт хандсан. Тэр эмэгтэй хэзээ мөдгүй алдах гэж байсан байрыг нь чөлөөлж нэг удаа тус болсон. Ингээд байранд нь байлган долоон жил боломж олгосон байдаг. Дээд шүүхийн цахим сайтад бичигдсэн шүүхийн шийдвэрээс харахад энэ хугацаанд Д.Батдэлгэр байраа чөлөөлөөд авчих хэмжээний мөнгө олоогүй юм билээ.
Шүүхийн бүх шийдвэр Ц.Алимаагийн талд гарсан. Удаа дараагийн шүүхийн шийдвэр, магадлалыг эсэргүүцсэн Д.Батдэлгэр гурван шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүртэл хандаад ялагдсан. Өөрөөр хэлбэл, түүний буруу болохыг шүүх засаглал тогтоож өгсөн юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Хуулийн дагуу шийдүүл” гэсэн хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага зөв шийдсэн гэдгийг хэлээд байгаа хэрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан Д.Батдэлгэрт “Та 45 сая төгрөг төлөөд байртайгаа үлд” гэсэн байдаг. Энэ боломжийг бас ашиглаж чадаагүй. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд байрыг нь чөлөөлөхөд Д.Батдэлгэр хаалга цонхоо эвдээд гарсан аж.
2006 оноос хойш 10 шахам жил болоход Д.Батдэлгэр хохирлоо төлөх дорвитой оролдлого хийгээгүй. Тийм атлаа өвлийн тэсгим хүйтэнд Сүхбаатарын талбайд суулт зарлан хэвлэлийнхэнд “Гар хуруу хөлдөж эхэллээ. Хогийн цэг дээр амьдарч байна” гэх мэдээллийг өгсөөр байсан юм билээ. Халдвар судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгийн хувьд Ц.Алимаатай хамаатан садан, Д.Батдэлгэрийг Хадгаламж зээлийн хоршоонд байраа алдах гээд гүйж явахад арга зам зааж өгсөн гэдгээрээ буруудсан.
Тэгээд ч Д.Батдэлгэрийн хоёр байрыг шүүхийн шийдвэрээр Д.Нямхүү биш Ц.Алимаа авсан юм билээ. Тийм атал “Мөнгө хүүлэгч” Д.Нямхүү, зальдагч хэмээн цоллож бичүүлсээр байгаа юм. Д.Нямхүүгийн хувьд томоохон албан тушаалтай учир барих барьцтай, нэр төртэй нэгэн.
Тийм учраас байр чөлөөлөгч, “мөнгө хүүлэгч” олны танил биш Ц.Алимаа руу довтлохгүй байгаа юм. Д.Батдэлгэрийн яриаг сонссон хэн ч гэсэн “Тэр яадаг луйварчин бэ. Энэ шүүх цагдаа нар чинь луйварчинд үйлчилдэг байх нь” гэж бодно. Тэгээд шүүхийн шийдвэрийг нь хараад “Яалт ч үгүй юм даа” гэх болно.
1990 оны дундуур Монголын нэгдсэн хөдөлгөөний гишүүн Алгаа гэдэг нөхөр “Нийгмийн муу цусыг ханахын тулд Сүхбаатарын талбайд өөрийгөө зулын гол болгон шатаана” хэмээн зарласан юмдаг. Мань эр шатахынхаа өмнө хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүд, цагдаагийн байгууллагад хандчихсан учраас тэр нь барьчихаж билээ. Тэрээр хожим нь “Юу боллоо гэж өөрийгөө шатаах бэ. Жаахан сүрийг үзүүлэх гэсэн чинь цагдаа нар барьчихсан” гэсэн дуулддаг.
Хүн амины хэргээр ял эдэлж гараад зурхайч болсон Э.Алтандөш яах аргагүй Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан. Гэв гэнэт тэмцэгч болсон мань эр “Төр засгийн увайгүй үйлдэл, газар шорооныхоо төлөө амиа золино” гэж мэдэгдсэн.
Яг үнэндээ бол суварга бүтээнэ гэж банкнаас зээл авчихсан юм билээ. Зээл нь нэхэгдээд ирэнгүүт хэвлэлээр зарлаж байгаад өөрийгөө шатаасан. Тэгэхдээ хувцсан дотуураа шатдаггүй гялгар цаастай байсан учраас гайгүй түлэгдсэн хэмээн эмч нар ярьсан юм.
Хамгийн инээдтэй нь авгайтай муудалцан өөрийгөө шатаахаар завдсан нөхөр гал командынхан хурдан ирж унтраагаагүй гэсэн гомдол гаргасан байдаг юм билээ. “Зулын гол” болохоор шийдсэн нөхөд эхлээд хэвлэлийн бага хурал хийж, цагдаа нараас өөрийгөө шатаах зөвшөөрөл хүсдэг.
Эрүүгийн хуульд өөртөө болон өрөөлд гэм хор учруулахыг зөвшөөрдөггүйг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөх алдарт долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаа нарыг өмөөрч өөрсдийгөө шатаана гэсэн иргэд гал команд руу утасдсанаас гадна машиндаа 40 литр ус авч явсан тухай ч дуулдаж байлаа.
Энэ мэтчилэн “Зулын гол болно” хэмээн сүржигнэгч нарын нууцууд зөндөө бий. Тэд шударга ёс, газар шорооныхоо төлөө бус үнэнд гүйцэгдсэн, зорилгоо нуусан, дүр эсгэсэн нөхөд аргаа барахдаа л ийм алхам хийдэг юм билээ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Гэхдээ л манай хуулийнхан ч гэж дээ. Элбэгдоржийн томилосон шүүгч нар яг л шудрага ажиллаж харагдаач.
Elbegdorj muu lalar ooroo boon gemt heregten sh tee. Muusain lalaruud dandaa jijig jaraahainuudaar oroldood, ter tom tom akuluud yu bolson be? Yaagav baga yastan Altanhuyag, buriadiin shees Baas-uul, selengiin hujaa Bayartsogt, lalar Lambaa geed terbumaar ni zavshsan luivarchid, hulgaichid, deeremchid zuv zugeer cholootei yavj baihad chin!!!
Энэ сэтгуулч унэн л бичсэн бололтой гэхдээ л манайд зэрлэг капитализм байгаа шуу ногоо монголчуудын дарангуйлал байдаг гээд байгаа оху д хуний суулчийн омч байрыг нь ямар ч тохиолдолд хураадаггуй хуулиндаа заачихсан байдаг манай арилжааны банкууд толборийн чадваргуйг нь мэдсээр байж зээл тараагаад л байдаг банкныхан хураагдсан хямд байраар бизнес хийдэгийг хумуус мэддэг
za daa tun ch goliig ni olood helj dee
толгой нь хүрэхгүй юмаа хүнээс нэрэлхэлгүй асуучихаад тэр мундаг бизнесээ хийсэн бол өдийд ханхалзаад явж байхргүй юу?
Иргэн хүн өөрөөсөө л болж хохирдог. Хэн зээл ав гэсэн юм. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явбал зөөлөн зөөлөн замбуулин даа уг нь. Ах дүү нар нь хэцүү юм. Мөнгө зээлүүлдэг хүүлдэг газруудын хүү арай дэндүү болсон. Ихэнх нь их хурлын гишүүдийнх. Зээлийн хугацаа нь 14 хөн хоног, хүү 8-12 хувьтай байна. Гэтэл арилжааны банк 0.8-2.6 байна. Хянадаг газар байна уу. Иргэд зээл аваад бизнесээ амжилттай явуулах нөхцөл суурь байна уу? Байхгүй. Лиценз, зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт, элдэв татвар төслөөр нэг мэдэхэд зээлийн хугацаа дуусгавар болж байрнаасаа хөөгддөг. Дээрхи эмэгтэй мөнгөө идэж уугаагүй л байх. Бизнес хийх орчин бүрдээгүй хүнд зах зээлийн хямрал энээ тэрээ нөлөөлсөн. Төр ч бас буруутай. Шүүх байгууллага хүртэл ашгийнх болчихсон. Шүүхийн хураамж тэдэн хувь гээд хохирсон хүнээс авчихдаг. Нөгөөх нь ялагдвал улам хохирдог заваан системтэй. Намайг аймаар хохироосон алдарт луйварчин хулгайчийг нуун дарагдуулж байсан цагдаа тушаал дэвшиж од болчихсон явна. Юм ээлжтэй нь үнэн юм билээ. Тэд намайг чадсан ч одоо өөрснөө аймшигт өвчинөөр өвдөөд үхлээ хүлээн хэвтэж байгаа гэсэн.
Ynen shyy, yaah gej zeel avsan yum
ХҮНИЙ ЭРХИЙГ НЬ ХҮНДЭТГЭЭД,ШАТНА,ХАНА,ҮХНЭ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ МӨРӨӨР НЬ ОРХИХ ХЭРЭГТЭЙ.ӨӨРӨӨ ХҮСЭЖ БАЙХАД ,СААД БОЛЖ ЮУ ХИЙНЭ.АМАРХАН БАЯЖИХ ГЭЖ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНД МӨНГӨӨ ӨГСӨН ХҮНИЙ ХОХЬ НЬ ГЭЭД ХАЯХ ХЭРЭГТЭЙ.
Chamd hiih mungu baihgyi baisan bolood ingej bicheed bga bh daa, ter hymyysiin buruu yu bdiin
Bas ch tiim hun chanargui baij bolohgui. Ter humuust mungunuus iluu setgel sanaanii tuslamj heregtei baih. Bur bolohoo boloid bgaa negniig ni hevtej emchluulehed bolohgui yumgui sanagdana. Ter emegtei bol setgetsiin yumtai bna lee zailuul.
Хатуухан авчээ. Зөвдөө, зөв шүү..
shunaltai huvalzuud munharsan maluudiin tolgoig erguulj baigaad ondor huutei mongo zeelduulne. nogoo munharsan uher ni bodit baidliig bur oilgohoo bolichihson bolohloor tenegtej ondor huutei mongo zeelj baritsaand ni bair ...unaa tereg baigaa buhnee tavina. daraa ni bair baihgui, mongo baihgui... lombard nertei shullchdiin tsaana dandaa tord garsan luivarchid baidag
Unen ug hatuu sonsogddog jamtai
huuy malaa chi 500say tugrugnii baishing 50say tugrugund taviaa gej bodii zeelee tululh hugatsaa oroitonguut bank cinii 500say turgugnii hanshtai bairiig 100 sayar ynleed duudlaga hudaldand zarsan ged baival chi za za gehyy.ter duudlaga hudaldaa chin hezee ch shudraga yavdagyi yum malaa.teriig banknii heden nuhud neg shil wiski dundaa tavij baigad duudaad hooob gechij baigaan.banknii luugaruud harin uursdiihuu hamaatnuudiin 10-20 jil bolson land cruiser jiipiig 2014 oni shine mashinii yneer bodoj zeelee olgodog.hynii muu yzsen maluud n odoo uursduu narsand yasaa taviaad hataaj baina.luivarchid luivardsan mungniihuu araas neg negeeree tamruu tonilj ehelj baina
ХЗХ-ны хохирогдын эрх ашгийг хамгаалах хорооны тэргүүн гэдэг байх аа Оюунцэцэг гэдэг авгай байн байна зурагтаар гардаг тэр сайн дураар л хууль зөрчиж байгуулагдсан ХЗХ-нд мөнгөө хадаглуулж байгаад аллсан шүү дээ одоо болохоор ХЗХ- хууль бусаар татан буулгаж эздийг нь шоронд хийснээс бидний хохирол барагдахгүй байна гээд хохирлын мөнгөө төөрөөс нэхээд байх юм зүгээр байсан иргэдийн татварын мөнгийг шуалтай хүүхэнд өгч болж байна аа түүний оронд харин хулгай нарт гэр, эд хогшил, адуу малаа зүв зүгээр байж байгаад алдсан хүмүүсийн хохирлыг төр хариуцан барагдуулж байвал шударга ёсонд нийцэх бус уу