sonin.mn

Монгол, Орос залуусын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын багийнхан нийт 3500 км аялжээ.

Аяллын багийнхан Төв аймаг, Дархан-Уул, Орхон, Хялганат, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар галт бамбар өртөөлүүлсэн байна.

Тэд очсон газраа ахмад дайчидтай уулзалт ярилцлага зохион байгуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, Халхын голын дайны холбогдолтой хөшөө дурсгалуудад цэцэг өргөж, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг