sonin.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд их, дээд сургуулийн оюутны дотуур байранд Эсэн мэнд амаржихуй, Гэр бүл төлөвлөлт, Хүсээгүй жирэмслэлт, Үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар, ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Сүрьеэ өвчин, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө болон найз нөхдөө сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 10-ны өдөр 19:00-21:00 цагийн хооронд Мянган оюутны II дугаар дотуур байранд 100 гаруй оюутныг хамруулсан эхний ээлжийн сургалт амжилттай боллоо.

Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараав.