sonin.mn

БШУЯ хот хөдөөгийн 28 сургуульд байгалийн ухааны хичээлд хэрэглэх лабораторийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэв. Засгийн газраас "Бага дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд өмнө нь 100 гаруй сургуульд физик, химийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсний үргэлжлэл нь энэ юм.

Японы засгийн газраас төслийн бус буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Эдгээр тоног төхөөрөмжийг нийслэлийн 11, орон нутгийн 17 сургуульд хуваарилсан юм. Ийнхүү 10 гаруй нэр төрлийн 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн тоног төхөөрөмжийг 28 сургууль сургалтдаа ашиглах боломжтой боллоо.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг