sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Эбола вирусийн халдвар дэгдээд байгаа Либери улсад сувилагч нар ажил хаялт зарлажээ. Тэд цалин хөлсийг нэмэгдүүлж, халдвар авахаас хамгаалах хэрэгслийг сайжруулахыг шаардаж байгаа тухай Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.

Хувийн хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл олгоогүй цагт сувилагч нар ажил хаялтаа зогсоохгүй гэж Монрова эмнэлгийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын төлөөлөгч Жон Тугбех мэдэгдсэн байна. “Эбола вирусийн халдвар тархаж эхэлснээс хойш бидэнд хамгаалах хэрэгсэл өгөөгүй. Үүний улмаас олон эмч вирусийн халдвар авсан. Бид хувийн хамгаалалтын хэрэгсэл аваагүй цагт ажилдаа очихгүй” гэж тэрбээр хэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, одоогийн байдлаар 3000 гаруй хүн үхлийн аюулт Эбола вирусийн халдвар авсан байна. Вирусийн халдвар авагсдын тоо ойрын үед 20 мянгаас давж болзошгүй гэж ДЭМБ болгоомжилж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг